Олны Танил ЭрхэмШар Мэдээ

Навчаа: Уучлалт гуйхгүй бол явах газраар нь явна!

Жүжигчин Навчаагийн өөрийн хуудсан дээр оруулсан постны доор орсон комментийн талаар дараах байр суурийг илэрхийлэв.

“Будрагчаа гуай надаас болон жүжигчин мэргэжил эзэмшиж яваа бүх хүнээс уучлалт гуйгаарай.Хугацаа өгий.Би өөрөө бас цагдаагаар олон сар явсан болохоор өрөвдөх сэтгэл төрөөд байна.Хэрэв уучлал гуйхгүй бол нэр төр алдарт халдаж худал гүтгэлэг мэдээлэл тараасан эрүүгийн хуулийн 13-14р заалтаар хуулийн байгууллагт албан ёсоор хандана шүү!!!” хэмээн анхааруулжээ.

Дээрх асуудал нь Орос-Монголын хамтарсан 3-р сургуулийн захирал Ж.Соронзонгийн асуудалтай холбоотой бөгөөд Бүдрагчаа гэдэг нь сэтгүүлч юм. Тэрбээр Соронзонгийн талаар ноцтой зүйлс дэлгээд буй. Харин жүжигчин Навчаагийн хувьд дээрх асуудлын талаар өмнө нь ийм байр суурь илэрхийлсэн байсан билээ.

“Миний мэдэхийн Соронзон багшийг аль дээрээс оролдож ирсэн. Аргагүй л дээ Монголд сургалтын чанар ямар түвшинд байхыг тогтоож чадсан эрхэм хүн. Энэ хүн байхгүй бол Орос3т хүүхдээ өгөх нэг ч эцэг эх олдохгүй. Жинхэнэ идэж ууж завшсан хүмүүс нь Соронзон багшид баригдаад хөөгдсөндөө өш хонзон санаад яваад байх шиг. Олон мянган хүүхдэд чанартай боловсрол олгох гэж зүтгэж яваа багшийг өмөөрөх, үр хүүхдийнхээ эрх ашгийн төлөө тэмцэх хэдэн мянган эцэг эх бий гэдгийг анхааралдаа авчихаарай!!!” гэсэн байсан юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
error: Хуулах хориотой !!