Сонин хачин

/ФОТО/ Хүмүүс мөнгөө төлөөд авч иддэг гэхэд итгэмээргүй санагдах өвөрмөц хоолнууд…

Улс үндэстэн бүр өөрийн гэсэн уламжлал, соёл, мэдээжийн хэрэг өөрийн гэсэн үндэсний хоолтой байдаг. Өглөөний цайндаа хүн бүр масло түрхсэн талх иднэ гэж байхгүй. Иймээс зарим хүмүүсийн хувьд жигшүүртэй, байж боломгүй мэт санагдах хоол зарим хүмүүст тааламжтай мэдрэмж, гайхалтай амтыг мэдрүүлдэг байж болох юм. Одоо хамтдаа хүмүүс мөнгөө төлөөд авч иддэг гэхээр итгэмээргүй санагдах өвөрмөц хоолнуудтай танилцацгаая.

Эрдэнэ шишийн трюфель

Энэ бол мөөгөнцөртсөн эрдэнэ шиш юм. Итгэхэд бэрх ч Мексикт эрдэнэ шишийн трюфель нь их л тансаг хоолонд тооцогддог байна.

Басаши

Японд адууны түүхий мах бол жинхэнэ тансаг хоол. Мөн таны санаанд буумгүй өндөр үнэтэй.

Шиокара

Наймаалжыг амталж тодорхой хугацаанд даршлана. Исгэлэн амт давамгайлах аж.

Мактак

Халимны хөлдөөсөн арьс болон өөх. Ихэнхдээ түүхийгээр нь иддэг.

Зуун наст өндөг

Тахианы өндөгийг зүгээр л шохой, давс, үнсний холимогт хэдэн долоо хоногийн турш байлгаж, ийм өвөрмөц хоол гаргаж авдаг байна.

Сарьсан багваахайн шөл

Шөлийг зөвхөн махаар бус, тус амьтны далавч, хумс, ноос зэрэг бүхий л биеэр нь хийдэг.

Хөхний сүүгээр хийсэн зайрмаг

Хөхний сүүгээр хийсэн энэхүү зайрмаг нь таны бодож байгаагаас илүү алдартай бас эрэлттэй байдаг.

Касу марзу

Сардиниас гаралтай авгалдай бүхий фетид бяслаг

Хэдгэнэтэй жигнэмэг

Хятадын бас нэгэн өвөрмөц амттан.

Согтуу сам хорхой

Амьд сам хорхой идэхийг мөрөөдөж байсан уу? Хятадад таны мөрөөдлийг биелүүлж өгнө. Идэхээс өмнө амьд сам хорхойг архинд дүрж амтална.

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
error: Хуулах хориотой !!