Нийгэм

“Ахын дүү битгий ай, Ах нь зүгээр жоохон ус авах гэсэн юм гэхэд нь тайвширтал найзруугаа нүдээрээ ирмэх шиг болсон…

– Үүрээр 4, 5 цагийн үед төмпөн шанага түжигнэх чимээнээр би сэрээд харвал хөөрхөн бондгор аав минь хэдэн хүүхдүүдээ, ханиа босохоос нь өмнө гээд галаа түлээд хуушуур, бууз зэргийг хийсэн шигээ сууж байдагсан. Удалгүй араас нь ээж босоод цайгаа чанаад аавд тусална. Харин дүү бид хоёр хоол болон болтол орон дотроо ноцолдолж ноцолдож босч ирээд гар нүүрээ угаасан болоод хоол руу дайрна. Энэ үе л миний амьдралын хамгийн жаргалтай үе байж дээ гэж боддог. Манайх тийм баян тансаг айл байгаагүй ээ. Гэхдээ аав ээж хоёр маань бусдын гарыг хараад суудаг залхуу хүмүүс байгаагүй. Тэд маань үргэлж л хаана ямар ажил хийх боломжтой байна. Тэр бүхнийг хийгээд үр хүүхдүүдээ аль болох идэж уух, өмсөж зүүхээр нь дутаахгүй байхгүй хичээдэг байсан юм. Хэдий тэр хоёр минь борви бохис хийлгүй ажилдаг байсан ч манайх гэж айл хоосон хонохгүй хоёр идэхгүй л амьдардаг байсан. Гэхдээ энэ л хамгийн сайхан. Хүнд хэт их хэрэглээ, эсвэл хэтийдсэн хоосон амьдрал аль аль хэрэггүй гэж боддог.

Аавын үе мөч өвддөг, үе үе даралт нь ихсэж, зүрхний хэм нь алдагддаг байсан ч бид хэдийг тэжээхийн тулд бага сургуулийн жижүүр хийдэг байсан юм. Нэг удаа аавын ажлаас яриад аавын чинь бие муу байна хурдан ир гэж ээж рүү залгаж бид хоёр гадуур хувцсаа өмсөөд хамаг хурдаараа такси бариад очсон. Ээж намайг “Наанаа хүлээж бай” гээд аавын байгаа өрөө рүү дөнгөж ороод гингэнээд уйлаад эхэлхэд нь л би “Ингээд бид аавгүй болж байгаа юм байна” гэдгийг ойлгосон. Хамгийн сүүлд би аавыгаа тэгж л харсан. Аавынхаа халамж хайраар өдийг хүртэл амьдарч ирсэн ээж, дүү, бид гуравт цаашдын амьдрал хар дарсан зүүд юм шиг л байсан даа. Тухайн үед би 10 настай, дүү маань 4 хэн настай байсан. Ээж аавыг өнгөрснөөс хойш дүү бид хоёрын төлөө бүхнээ зориулж ажиллаж ирсэн боловч хөдөө явж байгаад автын о с о л д орчихсон.

Нилээдгү хүнд осол байсан болохоор ээжийгээ амьд үлдчихээсэй л гэж залбирхаас өөр зүйл хийж чадахгүй байв. Бурхан харин миний гуйлтыг сонссон байх. Ээжтэй хамт явж байсан хоёр хүн хоёулаа шархаа дийлэлгүй эмчилгээ хийлгэх явцдаа нас барсан бол харин ээж минь бүх зүйлийг даваад амьд гарч ирсэн. Хоёр охин нь хорвоо дээр хоёулхнаа үлдэх гээд байсан болохоор ээж аавруу явж чадаагүй байх.Ингээд ээж минь ажил хийх ямар ч боломжгүй болж групп тогтоолгоод гэртээ суух болов. Тухайн үед 12 нас хүрч байсан би өөрийгөө том хүн шиг л мэдэрдэг байж билээ. Би л ээж дүү хоёроо тэжээхгүй бол болохгүй гэсэн бодолтой болж тэр жилдээ сургуулиа орхиж дүүгээ дагуулаад шил, лааз зэргийг цуглуулж олсон жоохон мөнгөөрөө гэдэс дотор, грамын тос зэрэг хоолны материал авч харьдаг байв. Нэг өдөр оройн хоолоо хийгээд гэртээ байж байтал ээж үүд рүү харчихаад нэг юм руу яриад байхыг нь дүү харчихаад аниа гээд айсан шинжтэй надаас тас зуурчихав.

“Ээж та хэнтэй яриад байгаа юм бэ” гэхэд “Тэр хүн тэрийг та хоёр харахгүй байна уу Намайг дуудаад байна” гээд ээж хаалга руу таг гөлөрчихсөн хэсэг ширтэж байснаа гэнэт тас тас хөхрөөд эхлэв. Би дүүгээ тэврээд хойд орон дээр гараад хөнжлөө нөмрөөд нуугдчихсан. Ээж зогсохгүй инээгээд л байсан. Энэ үеэс л ээжийн минь ухаан санаа нь орж гарч эхэлсэн юм билээ. Хэсэг ингэж байгаад зүв зүгээр болчихно. Хэдэн өдөр гайгүй байж байгаад дахиад л эхэлнэ. Дүү бид хоёр энэ байдлаас нь маш их айдаг байсан боловч сүүлдээ ээжийн өвчинтэй эвлэрсэн. Ингээд ээж гэдэг хүний нөмөр нөөлөг ч бидэнд мэдэгдэхээ больж улам л биеэ дааж эхэлсэн. Тэр үед би хэдийн 17 хүрч харин дүү минь 12 нас хүрсэн байв. Гэртээ гурвуулхнаа хонодог, гурвуулаа эмэгтэй хүн болохоор үргэлж хаалгаа түгжээд давхар модоор тушиж хонодог байсан юм. Тэр шөнө дүү бид хоёр бие засах гэж гараад хаалгаа цоожлохоо мартаад унтчихаж. Манайх гэр хороололд автобусны буудалтайгаа ойрхон байсан болохоор хашааны гадна янз бүрийн хүмүүс эргэлдэнэ. Гэрийн гадаа хэн нэгний алхах чимээ сонсогдсон.

 

Босоод хаалгаа түгжих гэтэл хажуу айлын ах нэг найзтайгаа ороод ирсэн. Ахын дүү битгий ай. Ах нь зүгээр жоохон ус авах гэсэн юм гэхэд нь тайвширч шанагаар ус хутгаад өгөхөд ууж дуусангаа нөгөөх рүүгээ нүдээрээ ирмэх шиг болсон. Гэнэт найз нь намайг тэвэрч аваад хойд орон дээр шидээд хамаг хувцсыг минь тайлж эхэлхэд нөгөө ах дүүгийн ор луу явж байгаа нь харагдсан. “Ээжээ” гээд хамаг чангаараа хашгирсан боловч тэр шөнө ээжийн ухаан санаа орж гардгаараа гарч орон дотроо инээгээд л хэвтээд байсан. Дүү бид хоёрыг тэр хоёр залуу бузарлачихаад юу ч болоогүй юм шиг инээлдээд гарцгаасан. Өөрөө тийм муухай зүйл амссан ч дүүгээ харах бүрт зүрх урагдаж энэ амьдралд хүн болсондоо би гутарч зүгээр л ээж дүүтэйгээ энэ хорвоогоос яваад аавын байгаа газар очиж тайван амьдархыг хүсч байв. Энэ газраас явахгүй л бол тэр хоёр залуу эргэж ирэхийг мэдэж байсан болохоор маргааш нь би ээжийн ах дээр очиж биднийг түр хашаандаа амьдруулж өгөөч гэж гуйсан.

 

Ах ч зөвшөөрч удалгүй биднийг очиж нүүлгэж өгье гэж хэлсэн боловч сар орчмын дараа биднийг нүүлгэж өгсөн. Тэр хугацаанд өнөө залуучуудыг хүрээд ирэхвий гэж дүү бид хоёо шөнө болгон дагжин чичирж хаалга үүд бүх юмаа түгжээд унтаж ч чадахгүй үүр цайлгадаг байв. Ахын хашаанд очсны дараа нэг юм бүтэн нойр авсан санагддаг. Тэр явдлаас хойш хэд хэдэн удаа амиа хорлох гэж оролдсон боловч ээж, дүү хоёроо энэ чигт нь үлдээгээд явж чадахгүй юм билээ. Жилийн дараа ээж минь бурхан болж дүү бид хоёр энэ хорвоо дээр хоёулхнаа үлдсэн. Ээжийг өнгөрсний дараа гэрээ зараад дүүгээ дагуулаад бид хоёр нийтийн байр түрээсэлж амьдарч эхэлсэн юм. Би энд тэнд олдсон бүх л ажлыг хийж дүүгээ их сургуульд оруулахыг хичээж байв. Нэг өдөр хамт ажилдаг найз маань хоёулаа орой нэг хүнтэй уулзчихаад ирье ганцаараа явахаас жоохон айгаад байна гэхээр нь цугтаа явав. Тэгтэл зайсан хавьцаа баячуудын хороолол юм уу гэмээр газар очоод нэг хүнтэй утсаар яриад гэрийнх нь үүдэнд очтол өндөр махлаг гадаад залуу үүдээ тайлж өгсөн.

 

Найз маань тэр залуутай өөр өрөөнд орж цаг гаран болж гарч ирснийхээ дараа 200$ барьчихсан надад үзүүлээд “Чи ингэж зовж ажил хийх хэрэггүй ээ, Бид нар чинь эмэгтэй хүн шүү дээ. Бид нар шиг залуухан царайлаг охидуудад гадаадууд дуртай байдаг юм гэж хэлээд надад 50$-ыг нь өгсөн. Тэр мөнгөөр нь тор дүүрэн идэх юм аваад гэртээ ортол дүүгийн баярлаж буй царайг хараад аав, ээжээс хойш анх удаа тэгж сэтгэл дүүрэх мэдрэмжийг авсан. Тийм дээ ч би одоо өнгөрсөн дүүгээ л их сургуульд оруулж сайн хүн болгохыг тулд юуг ч хамаагүй хийе гэж шийдсэн. Ингээд тэр үеэс хойш найзтайгаа нийлж мөнгөтэй хөгшин, гадаад, монгол янз бүрийн залуустай уулзаж цагийн дотор 100, 200$ зарим үед бүр 300г ч олдог болов. Тэр хоёр залууд бузарлагдсан дор бол мөнгөтэй залуустай унтаж, их хэмжээний мөнгө олж байгаа нь надад хавь илүү дээр санагдаж билээ.

Тийм дээ ч ажлаасаа бүр мөсөн гарч энэ ажлаа л хийдэг болсон. Нийтийн байрнаас нэг өрөө хөлсөлдөг болж нэг өрөө хөлсний байраа хагас жилийн дараа гэхэд жижг метр квадраттай хоёр өрөө байр болгосон. Дүү минь намайг энэ их мөнгийг хаанаас олж байгааг гайхдаг ч хичээлээ л сайн хий бусад зүйлд санаа зовох хэрэггүй гэж дүүдээ хэлдэг.

Дүүгээ их сургууль төгссөнийх нь дараа л санаа минь амрах байх. Тэр үед би өөрөөр амьдрах гэж хичээнэ. Харин чадах болов уу…?

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
error: Хуулах хориотой !!