Олны Танил Эрхэм

Б.Наранзун: Hu хамтлаг монгол нэртэй, монгол дуутай ч эрх нь Америкийн компанид байна

Урлаг судлаач, продюсер, хөгжийн зохиолч Б.Наранзун ийн ярьжээ.

“Радио Телевизийн сургуулийг анх үүсгэн байгуулагч нь манай аав Бадраагийн Бадар-Ууган гэж хүн байсан. Сургуулийн анхны төгсөгчид нь Монголын телевиз радиогийн түүчээ болсон манлайлж байгаа маш олон сэтгүүлч, найруулагчид, зураглаачид гээд байдаг.

Радио телевизийн энэ том салбарын боловсон хүчнийг таслахгүй байх, тухайн үед хаягдчихсан байсан гадаадад дотоодод сурах бололцоо нь тасарсан байсан тэр үед нүдээ олсон алхам байсан. Энэ сургуулийг бий болгосон ач холбогдол маш чухал гэж би боддог. Аав маань өөрөө найруулагч хүн байсан болохоор тайз дэлгэцний олон бүтээл дээр ялангуяа кино урлаг дээр найруулагч хийж байсан.

Ленинградад кино найруулагчийн ангиар төгсөж ирээд Монголын тайз дэлгэцийн салбарт олон жил ажилласан. Тухайн үед “Баярын мишээл” гэдэ олон нэвтрүүлэг дээр ажиллаж байгаа. Бас кино гээд олон зүйл дээр ярьж болно. Өөрөө дуулдаг. Ард түмний дуучин гэдэг утгаараа нэлээн танигдчихсан. Монголын ард түмэнд хүрсэн “Уяхан хорвоо хань”, “Алтан тэрэлж”, “Дэлхий ээж” гээд гайхалтай дуунуудыг хүргэсэн.

Өөрөө банзан гитартайгаа Бадар-Ууган гэдэг нэрээрээ “Инээмсэглэл хамтлагийн гишүүн байсан. Нөгөөтэйгүүр өөрөө шогч марзан хүн байсан болохоороо тайз дэлгэцэн дээр онигоо ярих, хөтлөх зэрэг зүйлээрээ олон хүнд танигдсан байсан болохоор хүмүүс түүгээр нь мэддэг. Соёл урлагийн салбарын ахлах сайдын ажлыг хийж байсан. Тухайн үед соёл урлагийн салбар нийгмийн шилжилтийн үед байсан үед ажиллаж байлаа.

Өөрөө их олон найз нөхөдтэй байсан болохоор одоог хүртэл надтай аав маань манайд ирж байсан, танай аав чинь манай ээж аавтай найз байсан гэдэг зүйл маш их сонсогддог. Олон талын чиглэлээр хүмүүст танигдсан хүн болохоор, өөрөө гэгээлэг нээлттэй хөгжилтэй хүн байсан болохоор хүмүүст их танигдсан юм шиг байгаа юм. Бадар-Ууган гэдэг хүний үлдээсэн тэр legacy нь үргэлжлээд сургууль нь дахин боловсон хүчин бэлдээд тухайн үед сургуулийн боловсон хүчнийг бэлдэхэд хамгийн сайн радио телевизийн ахмад үеийг тэр үед олж тогтоож хамт олон болгосноороо тэр залгамж халааг таслахгүй байх талаас урьдчилсан сэргийлсэн.

Би өөрөө өвөө дээрээ өссөн. Аав ээж маань оюутан байхдаа явчихсан. Би өвөө эмээгийн хүүхэд. Монголчуудын дуулдаг “Халуун элгэн нутаг” дуу байна. Өөрөө орчуулгын тал дээр судлаач хүн байсан. Форту пиано гэдэг үгийг анх Төгөлдөр хуур гэдэг нэр томъёог гаргасан гэх юм уу даа. Өрнийн хэрэглэгддэг үгийг Монголчлоход их орчуулга хийж байсан. Яруу найраг, хамгийн гол нь язгуур урлаг дээр амьдралынхаа маш их цагийг зарцуулсан.

Мартагдсан байсан хөөмий, морин хуур зэргийг эргээд сэргээхэд судалгааны талаасаа, сурталчлах талаасаа нэлээн зүйл хийсэн. 1980-аад онд бол цирк дээр язгуур урлагийн анхны том наадмыг санаачилж хамтарч олон хүнтэй хийсний хүчээр маш олон соёлын төвийн тээгчдийг олж авч бидний мэдэхгүй байсан язгуур урлагийн төрлүүдийг сэргээж мартагдсан байсан олон хөгжмийн зэмсгүүдийг ил болгоход хувь нэмэр оруулсан хүн юм.

Өөрөө Ренчин гуайн шавь гэж явдаг. Монголын хэл утга зохиолын салбарын хүн. Сүүлд нь хөгжмийн урлаг дээр нэлээн судалгаа хийж яваад тэр нь ардын урлаг руугаа илүү яваад тэгээд урлаг судлаач гэдгээрээ олон жил ажилласан. МУИС-т багшилж байх үедээ Монгол хэл утга зохиолын чиглэлээр багшилж байсан. Монгол хэлний орчуулгын тал дээр маш сайн орчуулагч. Орчуулагч гэхээр одоогийн хүүхдүүд шиг хоёр хүний хооронд орчуулах биш хөрвүүлэгч гээд ярих юм бол нэлээн том хэмжээний зүйл.

Гадагшаа гарна гэдэг ойлголтонд хүмүүс итгэдэггүй байсан. Гадагшаа юм гаргана гэхээр хүмүүс худлаа ярьж байна даа гэдэг ч юм уу бүтэхгүй дээ гэдэг хандлагаар хандаад байгаа юм. Би Wasabies хамтлагийг яагаад Азийн зах зээл дээр гэж хэлж байгаа юм бэ гэхээр Дэлхийн зах зээлд гарахад маш их олон юмыг чиглэлээсээ хамаарч хаана юмаа зарах вэ гээд тодорхойлно шүү дээ.

Тэрнээс зүгээр нэг санаанаасаа ярьдаг зүйл биш. Жишээлбэл Ази дотор байж байгаа тэр зах зээл дээр охидын хамтлаг яагаад Wasabies гэдэг нэр өгөхөөр болов, энэ хамтлаг гарах зах зээл нь Ази юм байна гэж хараад Ази руу гаргах гэж оролдож байгаа юм. Гаргана гэдэг чинь хил даваад өөр улсад очино гэсэн үг биш. Олон хүмүүсийн хандалтыг авч байгаад тийшээ тодорхой хэмжээний зах зээл бий болгоод дараа нь тийшээ очиж тоглолт хийгээд мөнгө олж ирж үед л эдийн засгийн эргэлтэнд орж байгаа тохиолдолд л гарлаа гэсэн үг.

Одоогоор үзэгчид нь Монголчууд нь их байгаа. Яваандаа гаднаас орж ирэх хүмүүсийн хандалтыг авсанаар гаднаас орж ирсэн орлогоо бид нар сошиалаар авч байгаа. Энэ чинь гадагшаа гарсан зүйл. Гэхдээ нөгөө мундагууд шиг гарахын тулд зөвхөн дуу биш, нэлээн том суваг түүнд зарцуулах цаг, мөнгө хэрэгтэй. Программчлал явагдаж байна. Гаргах хоёр аргачлал байгаа. Нэг нь өөрөө явах, нөгөөх нь гадны компанид хамааралтай болгох. The Hu хамтлаг бол дуугаараа гарсан ч гэсэн энэ хамтлаг бол Монголын биш Америкийн label-д хамаарагдаж байгаа.

Монгол дуутай, Монгол нэртэй ч үйл ажиллагаа тоглолтын эрхүүд нь тэнд хамааралтай хамтлаг. Тэгэхээр Монголд концерт тоглоход тэндээсээ зөвшөөрөл авдаг хамтлаг. Энд бие нь байгаа ч гэсэн. Энэ бол бэлэн систем дээр орж зарагдах хувиа авах. Нөгөөх нь бор зүрхээрээ явах. Ингэж явахад юу хэрэгтэй вэ гэдэг асуудал байгаа юм. Wasabies хамтлаг үндэснийхээ имижээр яваагүй болохоор орчин үеийн хөгжил дээр өрсөлдөж байгаа болохоор маш олон өрсөлдөгчтэй. The Hu бол ялгарах онцгойрох боломжтой. Их хурдан явж сонирхол татаж байна.

BTS гэдэг чинь зөвхөн хамтлаг биш компани, систем гэж ойлгосон. Тийм учраас үзүүлэлтүүд нь унахгүй яваад байгаа юм. Систем гэхээр хуураад байгаа зүйл биш. Бүх зүйлийг зөв програмчлал дээр сүлжээ үүсгээд дотор нь байгаа фэнүүдээ үнэнч байлгах, тогтвортой байлгах систем явж байгаа. Үүнийг хүргэхийн төлөө эхний ээлжинд хаалгыг нь онгойлгох зорилготой явж байна. Гарахын төлөө л явна. Энд тэндээс янз бүрийн санал ирж байгаа.

Цаанаас шууд худалдаж авах The Hu-гийн чанартай санал ирж байгаа. Нөгөө юм руу тааруулна, концепцоо өөрчлөх гээд их зүйл бий. Бүгдээрээ морин хуур бариад явчихвал үнэ цэнэгүй болох байлгүй дээ. Энэ цаг үеийн залуучуудын сонирхож байгаа чиглэлээр нь дэлхийд гаргах зорилготой байгаа юм” гэлээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
error: Хуулах хориотой !!