Олны Танил ЭрхэмШар Мэдээ

Т.Дэлгэрмөрөн: Залуу гэр бүлүүд манай гэр бүлээс үлгэр жишээ авахыг нь авч, хаяхыг нь хаясан байх

Дуучин Т.Дэлгэрмөрөн “Гэр бүл” реалити шоунд оролцох үеэрээ ийн ярьсан юм.

“Анх удаа бараг Монгол улсын хэмжээнд гэр бүлийн дотоод асуудлыг Монголын түүхэнд дэлгэсэн анхны шоу нэвтрүүлэгт бид орлоо. Энэ бүхэнд анхдагч байсандаа олзуурхаж байна. Энэ бүхнээс Дэлгэрмөрөнгийн гэр бүл олон түмний хайр хүндэтгэлийг буцаагаад хүлээж авсандаа маш их таатай байна.

Бидний гэр бүл дотор байх сайнтай муутай бүхнээс олон залуу гэр бүлүүд үлгэр жишээ авахыг нь авч, хаяхыг нь хаясан байх гэж би дотроо бодож байна. Энэ нэвтрүүлэг бол анхнаасаа л миний зүрх сэтгэлд таалагдсан. Яагаад гэвэл би энэ амьдралаа бүтэн болгох гэж яах учраа олохгүй явсан эр хүн.

Өнөөдөр би элэг бүтэн ийм аз жаргалтай сууж байгаадаа баяртай байна. Сар гаран хугацаанд жаргал зовлонгоо хуваалцаж амьдралын нууж байсан, ил гаргахыг хүсэхгүй байсан зүйлээ хэлж ярьж, уйлахдаа уйлж, дуулахдаа дуулж энэ бүхнийг сэтгэлээ дэлгэж байсан нь миний хувьд амар байгаагүй.

Одоо дахин зураг авалт байхгүй гэж бодохоор миний хувьд баярлаж байна. Миний хувьд үнэхээр хангалттай. Одоо зүгээр нэг зүлгэн дээр гэрээ бариад тайван сайхан амьдрах минь. Миний зүгээс Дэлгэрмөрөн дуучин чинь ард түмнийхээ хайр хүндлэл дотор 25 жил үнэхээрийн эрхэлж өсөж дээ. Та бүгдийнхээ хайр дунд эрхэлж өсөхдөө амьдралаас олж авч чадаагүй олон зүйлийг би гээсэн байдаг юм байна.

Энэ яаж илэрсэн бэ гэхээр хүнийг хайрлахын ухаан, хүний үгийг сонсож энэ бүхнийг тэсч тэсвэрлэх ухаан, юманд хүлээцтэй хандах ухаан, хүнийг хүндлэж хайрлахын мөн чанар цаад угтаа юу хэлэх гээд байгааг би гэдэг үзлээсээ илүү өөрөө сонсож хүлээж авах тийм ухаарлыг олж авсан. Энэ нэвтрүүлгийн туршид бас л надад хэрэгтэй зүйлүүдийг би өөртөө тогтоож авсан гэж бодож байгаа шүү.

Үр хүүхдүүдтэйгээ харьцаж байгаа харилцаа маань, хань ижилтэйгээ харьцаж байгаа харьцаа маань, амьдралдаа зориулж буй цаг хугацаа энэ бүхэндээ би өөрчлөлт хийсэн шүү. Олон түмнийхээ үгийг сонсож өөртөө хэрэгтэй бүх талаас нь зүрх сэтгэлдээ тогтоож авч чадсан шүү. Бид бүхний гэр бүлийн реалити шоу цаашид үргэлжлээсэй гэж бодож байна. Манай гэр бүлд байсан хүний нүдэнд ил гарч байж эвлэдэг зөөлөрдөг тийм далдын гэр бүлийн амьдралыг зөв талаас нь харуулж бид бүхнийг элэг бүтэн болгож чадсанд баярлаж байна.

Магад дараагийн нэг гэр бүлд бас биднээс илүү хүчтэй нийгэмд хэрэгтэй тийм сонин содон зүйл байгаа байх гэж би бодож байгаа учраас гэр бүл реалити шоу цаашид үргэлжлээсэй гэж ерөөе” гэсэн юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
error: Хуулах хориотой !!