Олны Танил ЭрхэмШар Мэдээ

Н.Онон: Цүнх дүүрэн мөнгөө алдчихсан гэв үү?

Монгол улсын гавъяат жүжигчин Н.Онон ийн ярьсан юм.

“Лондонд тоглочихоод Ирландад тоглоод бүр орлого байж байна шүү дээ. Одноогийн цүнхэнд яваа байхгүй юу. Айлд байсан юм чинь цүнхээ аваад л явж байлаа. 10 хэдэн давхар дэлгүүрээр явж байлаа. Тэгээд гараад ирсэн чинь “Яанаа Онон” гэж байна. “Яасан” гэсэн чинь “Цүнх байхгүй” гэж байна. Цүнхээ алдаагүй байхгүй юу. Хулгай тэнд байхгүй. Өөрөө нэг газар тавиад мартаад тэгээд палааж, жинс, өмд хараад явчихсан юм байна л даа.

Тэгээд иргэж ирэхэд нь цүнх нь байгаагүй биш, хаана тавьсанаа мэдэхгүй байгаа юм. 10 хэдэн давхар 8 талаасаа ордог тэр том дэлгүүрт. Цагаан хоолойгоор “Ишдоржийн Одончимэг” гээд л яриад. Бусад үгийг нь ойлгохгүй. Хүүе Одноо эгчийн нэрийг дуудлаа явья гээд очлоо. Тэгсэн чинь Одноогийн цүнхийг хамгаалалтын хүн нь лангууны араас гаргаад ирлээ. Мөн үү гэхээр нь мөн гээд л авчихсан.

Хэдэн фунт байсан бэ гэхээр нь багцаагаар тэд байсан гээл хэлсэн. Таных гэж яаж мэдэх вэ гэхээр нь миний бичиг баримт байгаа гээд зураг харсанаа таны мөнгө энэ шалгаж аваарай гэх хооронд Аглуу бид хоёр шагнаад хэдийг өгөх вэ гээд хоорондоо ярилаа. 50 фунт өгөх үү гэсэн арай их юмаа 20 байхад болно шдээ 50 аар чинь аймар их юм авна энэ тэр гэж яриад.

Тэгээд 50 дээр билүү 20 дээр билүү тохироод өгөх гэсэн чинь уучлаарай бид ажлаа хийж байна, бид ажлаа хийж байна манай Англи орноор сайхан аялаарай гээд өгсөн. Тэгэхэд эвгүй санагдаж билээ. Тийм их мөнгөө алдчихаад 50 фунт дээр новшроод бид нээрээ” хэмээн дурссан юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
error: Хуулах хориотой !!