Олны Танил ЭрхэмШар Мэдээ

Жүжигчин Навчаа СУИС-ийн талаар гашуун үнэнийг өгүүлжээ

СУИС-ын төгсөгчид хэр чадвартай байдаг талаар яриа үеийн үед яригддаг. Ялангуяа The Voice нэвтрүүлэгт оролцсон оролцогчдын талаар иргэдийн зүгээс зарим нэгэн яриа өрнүүлсэн билээ.

Тэгвэл жүжигчин Навчаа энэ талаар ийнхүү өгүүлжээ.

“Соёл Урлагийн Их Сургууль 1 анги төгсөгчидөөс үсрээд 5-6 авъяастан төрдөг. Бусад нь сургалтын төлбөр шүү. Зах зээлийн зарчим юм даа. Сургуулийг минь бүү муул!!!” гэсэн байна.

Түүний хэлсэнээр СУИС-ын ангиас авьяастан ховор төрдөг бөгөөд ихэнх нь сургалтын төлбөрөө төлөх үүрэгтэй хэмээн ойлгогдохоор бичжээ. Тэр өөрийгөө ч өмөөрсөнгүй бүр “Би 4р курстаа тайзны ярианы хичээлд муу гээд хөөгдөж байлаа.Мэргэжлийн багш минь авч үлдсэн.Би ч бас сургалтын төлбөр шүү дээ” хэмээн өөрийгөө хэлсэн байна.

Харин зарим хэрэглэгчдийн хувьд түүний постонд дараах хариултыг өгсөн байна.

“Cоёл урлагийн их сургууль зөвхөн тийм биш ээ. Бусад бүх сургууль Багшийн их сургууль, МУИС, энэ тэр төгсчхөөд яг таг 100% төгсөгчид нь амжилттай явна гэсэн баталгаа байхгүй яг л адилхан байх Жил бүр олон зуун оюутан элсдэг ч шигшигдэн 5-10 хүртлэх нь сурсан мэргэжлээрээ амжилт үзүүлдэг байх бүх л газар тийм.

Нээх Соёл урлагийн сургууль зөвхөн гэж туйлшрах хэрэггүй. Магадгүй Войс үзээд Соёл урлагийн сургуулийг муулаад байх шиг бна. Войст орж бгаа хүмүүсийг нээх их битгий муулаарай зарим нь үнэхээр нуугдаж байсан авьяас нь ил гарч ирж бна. Зарим нь яахав сайн биш ч өөртөө итгэлтэй байж өөрөө өөрийгөө бүтээх гээд л явж бна.

Тэр хүн сайн дуулсан, муу дуулсан нь нээх бидэнд гай болоод бгаа зүйл биш. Зөв сайхан эерэг сэтгэлээр үзээд баясаад, Эерэг сайхан нэвтрүүлгийг халуун ам бүлээрэй амралтын нэг оройг тухтай сайхан үзэж Ирээдүйн хүүхэд багачууд нь итгэл, сэтгэл, зорилго өвөртлөн суух нь сайхан юм.” хэмээн нэгэн хүн бичжээ.

Бас нэгэн хэрэглэгч:

“За аль сургууль ийм ш дээ. Хэзээ бүгд инженер хийсийн 5-6 нь хийгээд үлдсэн нь өөр ажил хийгээд төлбөрүүд л явдаг ш дээ. Амьдралийн сургуулиа талбөргүй сураад амжиргаа арчаатай авьяастай зүтгэлтэЙ нь тууштай нь сайхан амьдраад Боловсролтой иргэн Номын дуу сонсож Ногоотой шөлийг нь уулаа л гэдэг үг байна” гэжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
error: Хуулах хориотой !!