Сонин хачин

Нас барсан эхнэрийнхээ сүүлчийн хүслийг биелүүлж хадам ээждээ машин бэлэглэжээ

Хайртай гэргийгээ хүнд өвчний улмаас алдаж 3 бяцхан үртэйгээ үлдсэн Б.Батзоригийг манай уншигчид таних биз ээ.Тэрээр амьдралд сөхрөлгүй зүтгэсээр хөдөлмөрлөж олсон мөнгөөрөө хадам ээждээ зориулж машин авч өгчээ.

Тэрээр энэ талаараа:“Боломжиндоо тааруулаад ханийнхаа ярьж байсан нэг хүслийг нь биелүүлж эмээдээ машин бэлэглэлээ бид дөрөв нь. Эмээ нь одоо хүссэн үедээ хүүхдүүд дээрээ ирж байх боломжтой боллоо. Сайхан байнаа” хэмээжээ.

Б.Батзоригийн хувьд эхнэр нь хүнд өвчнөөр өвдөж, эхнэрийнхээ төлбөр болгож өөрийнхөө хийдэг модон эдлэлийг нийгмийн сүлжээнд сурталчилснаар олон нийтэд танил болсон.

Хэдийгээр энэ гэр бүл хүнд өвчинтэй дөрвөн жил тэмцсэн ч өвчний өмнө өвдөг сөхөрч, хайрт эхнэрээ алдсан юм. Гэхдээ амьдрал үргэлжилнэ. Гурван хүүхдийнхээ төлөө Б.Батзориг илүү их хөдөлмөрлөж, амьдралд шанталгүй зүтгэсээр.

Өөд болсон гэргийнхээ талаар ийнхүү бичиж байжээ.Эхнэр маань өвдөлтөө надаас нyyж yйлна, би тэрийг нь мэдчихээд мэдэгдэхгүй гэж нyлимcaa нyyж apчина. Энэ өвчнийг үнэндээ яахаа мэдэхгүй байна Бидний дунд чимээгүйхэн хөдөлмөрлөөд амьдралаа залгуулаад эгэл жирийн явж байгаа залуусын нэгэн төлөөлөл бол Батзориг юм.

Тэрээр сайн ханьтай сууж сайхан үр хүүхдүүдтэй болсон хэдий ч түүний амьдрал дардан байсангүй. Учир нь хайрт гэргий нь олон жил онош нь тогтоогдохгүй өвчнөөр өвдөж шaнaлcaн юм.

Хайрт ханиа үл мэдэгдэх тэрхүү өвчнөөс caлгаж авах гэж залуу хөдөлмөрийн xvндийг хийж, хүрч болох бүхэл газраар яван үзүүлж чадах бүхнээ шaвxaж байгаа билээ. Тэрээр энэ тухайгаа ч цахим хуудаснаа нийтлэж түмэн олондоо мэдүүлсэн юм.

Олон жил тогтоогдоогүй өвчний онош нь саяханаас гарц гаргалаа олдсон хэдий ч эмчлэгдэх найдваргүй гэсэн xapaмсалтай мэдээлэл аваад байна хэмээж байсан билээ. Гэр бүлд нь аз жаргал хамгийн сайн сайхныг хүсэн ерөөе.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
error: Хуулах хориотой !!