Дэлхий дахинааМэдээ Мэдээлэл

В.Зеленский хүүхэд ахуйдаа Монголд өнгөрүүлсэн дөрвөн жилээ ийнхүү дурсчээ

Владимир Александрович Зеленский 1978 онд ЗХУ-ын Днепропетровск мужийн Кривой Рог хотод төрсөн. Украины кино жүжигчин, улс төрийн зүтгэлтэн юм. 2019 оны 5-р сарын 20-нд тангараг өргөж Украины Ерөнхийлөгч болсон. «Ард түмний зарц» улс төрийн намыг үндэслэгч.

Тэрээр бага насныхаа дөрвөн жилийг Монголд өнгөрүүлжээ. Владимирын аав Александр Семёнович Зеленский нь математикч, программист мэргэжилтэй, техникийн ухааны доктор цолтой. Тэрээр Эрдэнэт үйлдвэрт 20 гаруй жил ажилласан бөгөөд ээж Римма Владимировна Зеленская нь инженер мэргэжилтэй.

Владимир эцэг эхийнхээ хамт Монголд амьдрахдаа Эрдэнэт хотын зөвлөлтийн дунд сургуулийн 1-р ангид элсэн оржээ. Дараа нь төрөлх Кривой Рог хот руугаа буцаж, англи хэлний гүнзгийрүүлсэн сургалттай гимназийн ангийг дүүргэсэн.

Багадаа сонгомол бөх, хүндийг өргөлтөөр хичээллэдэг, шуудангийн марк цуглуулдаг, сагсан бөмбөг, гар бөмбөг тоглож, дажгүй бүжиглэчихдэг сэргэлэн хүү байжээ. Бас бие даан гитар хөгжим сурч, сургуулийнхаа хамтлагт тоглодог байсан гэнэ.

Владимир 16 настайдаа Израилд суралцах тэтгэлэг авсан ч аав нь “Намайг үхсэний дараа л тийшээ яваарай” гээд болиулсан гэдэг. 1995 онд 10-р ангиа төгсөж, Киевийн Олон улсын харилцааны их сургуульд элсэн суралцжээ. Мѳн төрөлх Кривой Рогийнхоо Эдийн засгийн дээд сургууль, Киевийн үндэсний эдийн засгийн их сургуулийг хууль эрх зүйн мэргэжлээр дүүргэсэн байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
error: Хуулах хориотой !!