Олны Танил Эрхэм

Трансжендер Соко:Эрчүүд Ян***тай явж ирчихээд эхнэр хүүхдээ юу ч болоогүй мэт үнсдэг!!

Трансжендер Солонго хааяадаа хатуухан хэлчихдэг нэгэн. Тиймдээ ч заримд нь хайлуулж, заримд нь муулуулна. Энэ удаа ийн бичжээ: 80% нь Ян***тай явж явж өглөө нь юу ч болоогүй юм шиг үр хүүхэд эхнэрээ үнсдэг эрчүүдийг л бyзар гэнэ. Хайр даахгүй сэтгэл байхгүй ер нь юу байгаа юм. 20% л гэр бүлээ дээдэлж ханиа жapгааж байгаа… Хамгийн аймар нь эхнэрийнхээ найзтай явдаг… гэжээ


Хатуу боловч үнэн л үг хэмээн хүмүүс бичжээ

Трансжендер Солонго: Эро стильтэй нь бус дээлээ бүсэлж, наль хийсэн хүүхнүүд гэр бүл самардаг

Гоо сайхны мэс засал, гоолиг бие галбираараа төрөлхийн эмэгтэй хүнээс ч дутахааргүй гоё сайхан харагддаг трансжендер Б.Солонго шулуун шударга яриагаараа ямагт олныг алмайруулдаг. “Хиймэл, эмэгтэй хүний дүрд хувирагч” хэмээн шүүмжлэх атаархагч нарын өөдөөс “Аминдаа арчаатай бай. Нэг ч хиймэл юмгүй эмэгтэй хүн олоод ир.

Чадахгүй бол дуугүй суу” гээд загначихдаг түүнийг дэмжигсэд тун олон юм билээ.Үнэтэй машин хөлөглөж, үнэртэн ханхлуулаад гунхаж явах түүнийг эмэгтэйчүүдээс илүү эрчүүд их гайхаж, бас атаархаж хардаг гэсэн. “Намайг шүүмжилж суухаар эхнэрээ над шиг гоё болгочих, залуу минь” гэж тэр бас л хэлэх дуртай.

Мэдээж, хэл амаар бол хэнийг ч өмнөө гаргахгүй Соко өнгөрсөн хугацаанд сошиал сүлжээнд ёстой л нэг “цамнасан” юм чинь хэн түүнтэй үг сөргөхөв. Бийлэгжүү эрсийн хайр халамжинд умбаж, энэ дайтай яваа гэгддэг трансжендер Соко гэр бүл үймүүлээгүй гэдгээрээ харин ч нэг бахархдаг шүү. Түүнийгээ ч ингэж тайлбарласан байдаг.

“Гэнэн хонгорууд минь ээ. Эро, хэсэг хүмүүсийн хэлдгээр шалдан, Я… стильтэй нь бус дээлээ бүсэлж наль фаль гэж байгаад гэр бүл самардаг хүүхнүүд их байдаг. Бодит амьдрал тийм л байна” гэсэн трансжендер маань чухам хэнд үг дайв аа.

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
error: Хуулах хориотой !!