Шар Мэдээ

Т.Дэлгэрмөрөн: Хонгорхон үрийг минь хорвоод мэндлүүлж төрсөн ээжид нь баярлалаа

Дуулиант хосуудын нэг дуучин Т.Дэлгэрмөрөнгийн бага охин Бөбөөхэйгийн төрсөн өдөр өнөөдөр тохиож байна. Тэрбээр цахим хуудаснаа үрдээ зориулж ингэж бичжээ. Үр минь үр минь , өөдөсхөн жаахан Бөбөөхэй үр минь , чи бид хоёрт хэн хүнээс илүү сайхан дурсамж олон бий.

Ээжээсээ мэндлээд энэрэлт хорвоог мэдэрч байхад чинь аав нь анх удаа нүдэнд чинь тос түрхэж үнэрлэсэн хамгийн эхний хүн. Халуун ам бүлийнхээ сор нь байг хэмээн ерөөж , гол нь болж эвлүүлсэн аав ээж хоёрынхоо хайраас ургасан хүчирхэг чин төрөлтөн болохоор Д.Сорголчин хэмээн аав нь нэр хайрласаан.

Миний үр удмын минь тамгатай үргэлжлэл , аав эгч хоёр нь хайртай үрдээ бүхнээс түрүүлж төрсөн өдрийн баярын мэнд хүргэж байна. Аав эгч хоёр нь хамтдаа байхыг хичээсээн.Тийм болохоор аав эгч хоёр нь эрүүл энх , улам мундаг хүчтэй амьдарвал миний үрс биднийгээ гэх цаг ирнэ ээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
error: Хуулах хориотой !!