Зөвлөгөө

Хаврын улиралд өөрийн биедээ 5 өдрийн цэвэрлэгээ хийгээрэй

ТАВАН ӨДРИЙН ИХ ЦЭВЭРЛЭГЭЭ

Хоол боловсруулах замаа Алимны шүүсэнд дарсан Чавгаар цэвэрлэх Алимны шүүсэнд дэвтээсэн Чавга нь хоол боловсруулах замыг цэвэрлэж биеэс хор гадагшуулдаг. АЛИМНЫ ЦЭВЭР ШҮҮСЭНД ДЭВТЭЭСЭН ЧАВГА бүдүүн гэдэсний хананд байгаа шаар шавхдасыг хөөхөөс гадна биеэс гадашилж буй хорт бодисыг нарийн гэдсэнд татаж биеэс гадагшуулдаг давуу талтай. Мөн бүдүүн гэдэсний ашигтай бактерын орчинд чавганд байх эслэг сөрөг нөлөөгүй. Мөн алимны шүүсний оронд буцалсан халуун усанд дэвтээж болно. Бид хоол боловсруулдах замдаа 1-7 кг илүүдэл шаар шавхдас тээж явдаг. Хэрэв өтгөн их хатдаг хүн бол бие их бохирдолтой байна гэсэн үг.

Бэлтгэх зүйлс 1: алимны шүүс, хатаасан цэвэр чавга. Миний бие энэхүү бүтээгдхүүнийг оруулж ирдэг компаниудтай ямар нэг байдлаа ашиг сонирхолын зөрчилгүй болно.

Улиралд нэг удаа ийнхүү цэвэрлэгээ хийснээр танд гарах давуу талууд: ерөнхий эрүүл мэнд сайжирна, биеийн хүчиллэг байдал багасч шүлтлэг байдал нэмэгдэнэ, хоол боловсруулах ба шингээлт сайжирна, цусан дах холестрины хэмжээ буурна, арьсны өнгө сэргэнэ гэх мэт. Цэвэрлэгээ хийх явцад өтгөн гарахдаа эхлээд шингэрч зөөлөрч гарсаар сүүлдээ цэвэр шар өнгөтэй гарч дуусна. Банана идэж эхлэх үед хар судал эсвэл богино утас мэт зүйлс харагдаж болно. Элсэрхэг ширхэг ажиглагдаж болно. Энэ нь цөс хөөгдөж байгаатай холбоотой. Мөн бараавтар ногоон өнгөтэй үрэл мэт чигчийн хуруун толион чинээ түүнээс бага эсвэл арай том зүйл гарч болно. Энэ нь хатуужсан үлдэгдэл юм.

Бэлтгэх зүйл2: чавгаа эхлээд халуун усаар угаасны дараа хэд хэдэн удаа хүйтэн усаар зайлж угаана

(Энэ бол Цөсний чулуу биш) Бэлтгэх зүйлс: Хатаасан чавга 450 гр савласан буюу эсвэл 100- 150 гр нэг өдөрт хэрэглэхээр Алимны цэвэр шүүс 1500 мл буюу 400- 500 мл нэг өдөрт хэрэглэхээр эсвэл чавгаа буцалсан халуун усаар 3 удаа угаасны дараа халуун усанд хийж болно. Алимны шүүсний оронд буцалсан халуун ус хэрэглэж болно Оливын тос – 2 дах өдрөөс нь хэрэглэх (цөс ялгарахад тустай, цөсний хүүдийн амсарыг зөөллөж өгнө) Лимон – 2 дах өдрийн өглөөнөөс хэрэглэх Өдөрт уух цэвэр усны хэмжээ нь 6 литр 1 аяга усыг 200 мл гэж тооцохоор бодно. Буцалгасан биш цэвэршүүлсэн ус хэрэглэнэ. Цэвэрлэгээ хийхийн урд өдөр шарсан хуурсан хоол болон шоколад, амтлагчтай хоол хүнснээс татгалзаарай.

Бэлтгэх зүйл3: Алимны шүүсээ чавган дээрээ хийгээд таглаж хөргөгч эсвэл сэрүүн газар хонуулаад хэрэглэнэ. Үлдэгдэлээ дандаа хөргөгчинд хадгална.

Оройн хоолоо маш хөнгөн жимс эсвэл ногооны салад идэх боломжтой бол хоол идэхгүй байсан ч болно. Унтахын өмнө алимны шүүсэндээ чавгаа хийж таглаад хөргөгчинд эсвэл сэрүүн газарт тавина. Чавгаар цэвэрлэгээ хийж байгаа үед өөр хоол хүнс огт идэхгүй. Чавга өөрөө цатгалан мэдрэмж төрүүлдэг тул та өлсөхгүй. 3 өдрийн Үндсэн Цэвэрлэгээний дэглэм Өглөө босоод 2 аяга (тасалгааны хэмтэй эсвэл бүлээвтэр) ус ууна. Ус ууснаас 30 минутын дараа чавгаа иднэ. Оройд бэлтгэж тавьсан чавгаа өглөө өдөр орой идэхээр 3 хуваана. Ажилдаа явахдаа өдөр идэх хэсгээ савлаад аваад явж болно. Ингээд өглөөний цайндаа чавгаа сайн зажилж иднэ. Хүсвэл өглөөд идэх чавгаа арай илүү оройд идэх нь арай бага байхаар хувааж болно.

Бэлтгэх зүйл4: Нэг өдөрт идэх чавгаа 3 хуваасан байдал нь…Маргааш нь хэрэглэх чавгаа урд орой нь бэлтгэнэ.

Чавгаа идсэнээс хойш 30 минут тутамд 2 аяга бүлээвтэр ус ууна. Ингээд өдрийн хоолны цаг болоход та 3 л гаруй ус уусан байна. ( жишээлбэл: 7, 9, 9:30, 10, 10:30, 11, 11:30, 12, 12:30 цагт ) Өдрийн хоолонд чавгаа идэхдээ ус ууснаас 30 минутын дараа иднэ. Мөн өдрийнхээ чавгаа идсэнээс 30 минутын дараа 2 аяга ус ууна. Оройн хоол хүртэл мөн 30 минут тутамд 1 аяга ус ууна (жишээлбэл: 14, 14:30, 15, 15:30, 16, 16:30, 17, 17:30 цагт) Ингээд оройн хоол болтол 2 л ус уусан байна. Оройн хоолонд бэлтгэсэн чавгаа сайтар зажилж идээд 30 минутын дараа 2 аяга ус уугаарай. Дараагийн 1 аяга усыг 30 минутын дараа ууна. Хамгийн сүүлд уух нэг аяга усыг оройн 21 цагаас хэтрүүлэхгүй ууна. Өөрөөр хэлбэл унтахаас дор хаяж 2 цагийн өмнө ууна. Ингээд та чавгаар цэвэрлэж байхдаа 6 литр гаруй ус ууна.

Бэлтгэх зүйл5: таглаатай саванд хийж хөргөгчинд хадгална

Хоёр дах өдрийн дэглэм яг адил. Харин өглөө босоод уух 2 аяга усны нэгд нь тал лимон шахаж хийж ууна. Мөн өдрийнхээ чавга идсэнээс 1 цагийн дараа 2 хоолны халбага оливын тос ууна. Мөн оройн чавгаа идсэнээс 1 цагийн дараа 2 хоолны халбага оливын тос ууна. Араас нь шууд усаа ууж болно. Гурав дах өдрийн дэглэм 2 дах өдрийн дэглэмтэй яг адил байна. 2 өдрийн цэвэрлэх хоолны дэглэм Дөрөв дэх өдрийн өглөөний хоолонд зөвхөн банана идээрэй. Өдрийн хоолонд нэг банана ба будааны зутан юмуу эсвэл хулуу, броколи, бууцай зэрэг ногооны зутан бага буюу хагас порцоор иднэ. Анхаарах зүйл ямар нэгэн нэмэлт амтлагч давсгүй байх хэрэгтэй.

Бэлтгэх зүйл6: тал лемоныг нэг аяга усанд шахаад 2 ба 3 дах өглөөд ууна

Оройд нэг банана иднэ. Өдөрт уух усны хэмжээ 3 л хүртэл байна. Үүнээс 2 литрыг нь 16 цагаас өмнө уугаарай. Тав дах өдрийн өглөөд нэг банана, усанд чанасан овьёосны агшаамал эсвэл гурвалжин будааны каш (сүү давс чихэр хийхгүй) багавтар порцоор иднэ. Өдөр нь саладны навч болон улаан ногоон чинжүү өргөст хэмх орсон салаад (амтлагч соус нэмээгүй), давс багатай ногоотой шөл, бүхэл үрийн талх, ногоотой банш эсвэл бууз байж болно. Оройн хоолонд нэг аяга шинэхэн тараг (чихэртэй болон ямар нэг хольцтой биш) нэг алим юмуу дурын нэг жимстэйгээ идээд дараагийн өдрөөс нь хэвийн хоолондоо орж болно.

Танд амжилт хүсье. Энэхүү цэвэрлэгээний арга нь эмчилгээ биш тул та цөсний чулуутай, шамбарам өвчтэй бол эмчээс зөвөлгөө аваарай.

Таны Эрүүл Мэнд Таны Гарт Таны сонголт эрүүл чанартай амьдрал бэлэглэх амьдралын хэв маяг дадал хэвшил байх нь тун чухал билээ Ер нь урьдчилан сэргийлэх гэдэг тун чухал зардал багатай гэдгийг санаж яваарай

1. Xopm зypшлaaсaa салахыг хичээ ( спupmлэг хэрэглээ, maмxu, кофе, хийжүүлсэн ундаа зэрэг)

2. Хоол хүнсээ тохируулан тэнцвэртэй зохистой идэж уух ( амьтны гаралтай хүнсний хэрэглээгээ хэт ихдүүлэхгүй байх мөн ургамлан эх сурвалжаас уураг, өөх тосоо авч байх, эслэгийн агууламжтай хүнсний хэрэглээгээ нэмэх, хоол хооронд зөвхөн ус уудаг байх, орой 18 цагтай уралдаж хөнгөн хооллох)

3. Хөдөлгөөн маш чухал болохыг байнга санаж өдөрт 3-5 км алхаж хэвших. Тогтмол дасгал хөдөлгөөн хийх (7 хоногт 4-5 удаа 30-45 минут байхаар тооцож)

4. Хэрэггүй зүйлд хэт санаа зовохгүй байх. Стресс бухимдал багатай амьдрах Мэдээлэлийг зөв эх сурвалжаас авч байх нь маш их тустай гэдгийг байнга санаарай… Мөн аливаа сонссон дуулсан зүйлээ нягтлан дүгнэж байх нь аливаа төөрөгдөлөөс сэргийлдэг ажээ.

Leave a Reply

Your email address will not be published.

Back to top button
error: Хуулах хориотой !!