Зөвлөгөө

Э.Энхбат агсны эхнэр Нандинцэцэгийн ханьдаа зориулж бичсэн шүлэг олны сэтгэлийг хөдөлгөжээ ТА ДАРЖ ОРООД

Э.Энхбат начин /2021.12.24/ харамсалтайгаар тэнгэрт дэвшсэн билээ. Тэрээр найман сарын хугацаанд Солонгос улсад эмчилгээ хийлгэн өнгөрсөн долоо хоногийн эхээр эх орондоо эргэн ирэн Сонгдо эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан юм.

Э.Энхбат агсны эхнэр Б.Нандинцэцэг: Яагаад заавал ганцхан тархийг нь гэж гурав цохиод зогсохгүй. Донор болдoг бол тал тархиа ч болов өгөх юмсан. Өнгөрсөн найман сарыг яаж тэвчиж, нулимсаа залгиж өнөөдрийг хүргэлээ.

Зөв хүн байгаад хохирдог хорвоо юм. Миний хань тэмцсээр. Бид итгэлээ алдахгүй эцсээ хүртэл зүтгэх болно. Гурван үеэр минь тоглож яргалсан хүн араатан гэж байх юм” хэмээн ярилцлагандаа дурьдаж байсан. Эрийн хийморийг шингээсэн бөхчүүдийг Монгол эр хүний илэрхийлэл гэж Монголчууд бид үздэг. Харин тэдний арыг дааж яваа бүсгүйчүүдийг бид төдийлөн сайн мэддэггүй. Бөхчүүдийн арыг дааж бүдүүн хадуун гэгддэг тэднийг гоёж, залж явдаг гэргий нарыг бид тэдний адилаар бахархах ёстой билээ.

Э.Энхбат агсны гэргий Б.Нандинцэцэгийн ханийгаа сахиж байх хугацаандаа өөрийн хуудаснаа оруулсан гайхалтай шүлгийг хүртээе.

Үнэхээр хүчирхэг,хатуужилтай,хатан ухаант халамжит хань, сайн ээж юмаа.Монгол түмэн минь бүгд таниар бахархаж байгаа шүү.

“Ийм л залууд дурласан
Ил биш далдуур хайрладаг

Инээдийг минь харж баясдаг
Ичмээр үйлдлийг минь тоодоггүй

Ийм л залууд сэтгэлээ нээсэн
Дутууг минь нөхөж дүүргэдэг

Дуугаа хураахад минь аргаддаг
Дуудахад минь яарсаар ирдэг

Даруухан залууд итгэлээ өгсөн
Өөрөөс минь илүү намайг анзаардаг

Өө бүрийг минь хайрлаж чаддаг
Өнгөрсөнийг минь асууж шалгаадаггүй

Өгөөмөр залууд зүрхээ даатгасан
Гуних үед нулимсыг минь арчдаг

Гутрахад минь сонсогч нь байдаг
Гараас минь атгаад инээд алддаг

Гарцаагүй тийм залууд найдаж дурласан#copy
Эхнэр хүүхдээ ингээд орхихгүй нь мэдэж байгаа болхоор.

Итгэлээ алдахгүй хоног тоолон хүлээнэ
Эрүүл саруул хамтдаа сайхан амьдарна гэж хүсээд

Энэ л орчлонд залбирч сөхөрч мөргөн гуйж сууна

Leave a Reply

Your email address will not be published.

Back to top button
error: Хуулах хориотой !!