Зөвлөгөө

Иргэний үг: Сарын сая төгрөг хаана ч хүрэхгүй байна. Ядаж хорооноос гэр солиод өгчихгүй юм ТА ДАРЖ ОРООД

Иргэн: Манайх энд 33 жил болж байна. Улсаас, хороо хориноос тусалдаг ч юмуу? үгүй ч юмуу бүү мэд. Ядаж энэ хашааг нэг сайхан янзлаад өгчихөж болно шдээ… 3 том хүн 2 хүүхэд амьдардаг. Амьдрал үнэхээр хэцүү байна. Юмны үнэ болон өргөн хэрэглээний барааны үнэ өдрөөс өдөрт өсөж байна.

 

Манайд apxu maмхu хэрэглэдэг хүн байхгүй. Аав минь анх энэ гэрийг авч өгөөд тэрнээс хойш 30 гаран жил амьдарч байна. Амьдрал өдөр ирэх тусам дopoйтож байна.

Хүүхдүүдийнхээ талаар яриач?

2 хүүхдээ хүний дайтай л эрүүл саруул хүн болгочих юм сан даа л гэж бодож байна даа. Ээжээ гоё гэрт л амьдармаар байна гэдэг.

Гэр болон хашааг чинь гаднаас нь харлаа. Яагаад ийм их хог байгаа юм бэ?

Хашааны банзыг маань хулгайчид аваад явчихсан. Тэрнээс болж зольбон нохойнууд орж ирээд хог тараачихдаг. Энэ нүүрс нь аягүй тортог ихтэй үүнээс болж байгаа бай. Уул нь 3н жилийн өмнө буулгаж угаасан.

Уучлаарай буруугаар ойлгогдож магадгүй л дээ. Гэхдээ орлогоо зөв зохицуулаад өөрсдөө гэр авчихаж болдоггүй юм уу? Та хэдэн настай вэ?

 

Би 38тай. Сарын орлого маань 1сая төгрөг. Энэ мөнгө хаанаа ч хүрдэггүй. Хорооноос бид нарыг ердөөсөө тоохгүй байна. Уул нь тусалж дэмжих ёстой биз дээ. Өнөөдрийн энэ амьдралд мөнгө л хэрэгтэй байна. Хүмүүс тусалж дэмжээд л байдаг юм байна лээ. Ямар хүмүүст нь тусалдаг юм бол бүү мэд.

Leave a Reply

Your email address will not be published.

Back to top button
error: Хуулах хориотой !!