Зөвлөгөө

Эмээ, би Тулгаагийн төрсөн ээж нь байна. Та намайг яаж ч з.э.м.л.э.с.э.н болно!!! Хүүгээ хаана явааг нь мэдэхгүй, орон гэргүй гудамжны а.р.х.и.ч.и.н болсон тэр нөхрийг би хэзээ ч у.у.ч.и.л.ж чадахгүй ТА ДАРЖ ОРООД

Тулгаа хүү аавыгаа явсан тэр өдрөөс хойш “Хөөе х.ө.г.ш.и.н. з.ө.н.ө.г өө…, Д.а.н.х.а.р толгойт оо…” гэж дуудуулах энүүхэнд болжээ. Хажуу айлын ах “Аргай аргай түг…” гээд атгасан г.а.р.а.а.р.а.а .т.о.л.г.о.й.г нь ё.в.о.р.х.о.д өв.д.ө.н.ө гэж жигтэйхэн.

Хамар хашааны “Бурантаг” хүртэл ө.д.ө.ж байгаад усан нүдлэчихээд, дараа нь х.о.в з.ө.ө.ж хэрэг мандаана. Өдөржин хар бор хамаг ажлыг чадлынхаа хирээр амжуулавч ходоод нь үе үе хонхолзож сэтгэл үймүүлнэ. Тулгаа ээжийнхээ зүс царайг бараг мартсан ч гэлээ аавынхаа ярьж байсныг санаж, их л үзэсгэлэнтэйгээр төсөөлнө.

Бяцхан хүү аавынхаа удаах эхнэрийн а.л.г.а.н.ы ам.т.ы.г шүд зуун өнгөрөөвч “Чамайг х.о.г шиг х.а.я.а.д явсан, тэр т.э.н.э.м.э.л эх чинь ирж авахгүй л дээ..” хэмээн төвөгшөөснөөс хойш усанд хаясан чулуу шиг алга болжээ.

Нэгэн хүү хийдийн гадаа шувууны хоол худалдан авах хүн бүрт “Урт насалж удаан жаргаарай…” гэж ерөөнө. Хүүгийн сэргэлэн занг хүмүүсийн зарим нь өхөөрдөн хөөргөнө. Хүү алчуур зүүсэн эмгэн дээр очоод “Эмээ, би будаагаа зараад дуусчихлаа. Май энийг далд хийчих.” гээд халааснаасаа мөнгө гарган өгнө.

Эмгэн хүүг эвийлэн “Эмээ нь эмхлээд хураачихъя. Миний хүү өглөөнөөс хойш зөндөө холхичихлоо. Цаанаасаа хоол аваад идчих…” гэж халамжилна. Хүү алаг нүдээ эргэлдүүлэн “Зүгээр ээ эмээ, би жаахан байя. Наадах чинь бараг арван мянга болсон шүү. Та сайн тоолоорой.

Би будаагаа савлаадахъя” гээд гүйн одохыг нэгэн бүсгүй нүд салгалгүй ажиглана. Бүсгүй “…Миний хүү мөн байна!!! Таван жилийн өмнө о.р.х.и.о.д явсан бяцхан үр минь мөн байна. Тээр жил нөхөртөө үнсүүлээд онгоцонд суухдаа энэ ирээдүйг ямар сайхнаар төсөөлж байв аа… Даанч дээ, нялх үрийг минь ингэж явуулж болдог юм уу?” хэмээн амандаа бувтнана.

Өчигдөрхөн н.ү.ц.г.э.н шахуу явсан хотын гудманд нойтон цас хялмаалаад хальтаргаа үүсчээ. Бүсгүй настаны мэндийг мэдээд, яриа өдөн хажууд нь суув. Эмгэн “…Хоногтоо ч бас хоосонгүй ээ. Хүү бид хоёр арав хорин уутыг зараад хэд гурван төгрөг олоод л байна.” гэж бүсгүйн асуултанд товчхон хариулна.

Бүсгүй огт хамаагүй юм шиг “Нүд нь гялалзсан мундаг хүү байна. Танай хүү хэдэн настай вэ?” гэж эмгэнээс асууна. Эмгэн өөрийг нь тоосонд олзуурхан “Хүүгийн минь хэлж байгаагаар найман настай л болж таараад байгаа юм.

Миний данс тооцоог хийнэ гэж янзын шүү дээ. Ухаантай сайн хүү байгаа юм. Эмээ нь насны эцэст ийм нэг хөөрхөн хүүтэй болчихоод баярлаад сууж байна даа.” гээд дуугаа өндөрсгөв. Ам хэл нь эвлэхгүй байсан бүсгүй сая нэг сэжүүр гарсан шиг “Юу гэсэн үг вэ? Таны ач, зээ биш юм уу?” гээд мэдээгүй мэт лавлана.

Эмгэн уртаар санаа алдан “…Би бага залуу байхдаа хөндлөнгийн хүнээс х.ө.л х.ү.н.д.т.эй болчихоод элдвийн э.м т.а.н. у.у.ж., эцэст нь бие сэтгэлээрээ ш.а.н.а.л.ж явлаа. Тэгэхэд энэ хийдийн эрдэм чадалтай, нэгэн мундаг лам хүн а.м.и.й.г минь аварч, асарч сувилсан юм даг.

Хаврын тэнгэр, хүний амьдрал хоёрыг хэлж мэдэх биш. Тэр явдлаас хойш ах ламын тогоог барьж нэг гэрт хорин жил амьдарсан. Гэсэн хэдийч надад э.л.э.г д.эв.т.э.э.х үр хүүхэд заяагаагүй юм даа, охин минь.

Би өвгөнийгөө өөд болсноос хойш өөрийгөө сатааруулж энэ хийдийн өмнө олон жил сууж байна. Хүн хүнээр л дутдаг юм байна лээ…” гээд нүүрэндээ гуниг тодруулан алсыг ширтэнэ. Бүсгүй залуу насны гэнэн саваагүй явдалд өдий хүртэл харамсан суугаа настанг өрөвдөх сэтгэл төрөн түгдчин байхад настан яриагаа үргэлжлүүлнэ.

-Гэхдээ энэ насны буян заяа хаачихав!?. Өнгөрсөн жил яг энд нэг халтайсан бяцхан бор жаал хаачихаа мэдэхгүй, хоол унд гуйгаад явж байхад нь тааралдсан юм. Одоо ч надтай хамт бараг бүтэн жил амьдарчихлаа.

Харж хандах хүн байхгүй юм шиг байна лээ. Сүүлийн үед бүлтгэр хүүгийнхээ гарыг нь ганзаганд, хөлийг нь дөрөөнд хүргэчих юм сан гэж санах боллоо. Хүнд бас урт наслах олон шалтгаан байна шүү гээд үл мэдэг инээмсэглэнэ.

“Хүний нутагт нар мандахаас өмнө шөнийн гурван цагт босож, хүлэмжин дотор ногоо хураачихаад, өдрийн ээлжинд үйлдвэрт ажиллахад яаж ядардгийг чи мэдэхгүй л дээ! Ганцхан сарын дотор зээлсэн мөнгөө төлж барчихаад, гурвуулаа бусдын адил орох оронтой сайхан амьдарнаа гэж хил давах эрхгүй чамд амлаж байсныг минь санаж байна уу!?.

Яг амласан ёсоороо цуглуулсан бүх мөнгөө бүгдийг нь чамруу явуулсан. Харин гурван жилийн дараа байрны мөнгө цугласан байх ёстой гэхэд чи надад юу гэж худлаа ярьлаа.” хэмээн хүүгийнхээ эцэгт хэлэх г.о.м.д.л.ы.н үгээ дэмий л дотроо шивнэнэ.

Бүсгүй хоолойгоо засаад “Эцэг эх нь байдаггүй юм уу? Нэг л өдөр хүүхдээ авна гээд хэн нэгэн хүрээд ирвэл та яах вэ? гэхэд эмгэн бээрсэн гараараа нүүрээ шувтраад “Эмээ нь чадлынхаа хирээр асууж сурагласан. Эх нь нөгөө хүмүүсийн яриад байдаг гадаад орон руу яваад сураггүй болчихсон юм байна лээ.

Эцэг нь с.а.р.х.а.д хүртсээр байгаад эцэст нь хоёрдахь эхнэртээ х.ө.ө.г.д.ө.ж. туугдаад сураг нь тасарсан гэсэн. Тийм амьтныг одоо яах вэ дээ. Энэ хооронд араас нь сурдсан нэг ч хүн байсангүй. Тэр нэг хүүхнээс бичиг баримтыг нь асуухаар энээ тэрээ юм юу ч байхгүй гээд халгаадаггүй юм” гэж хүүгийнхээ тухай тайлбарлав.

Бүсгүй мөн л зангирсан хоолойгоо нууж ядан “Ээж нь яг хаашаа явчихсан юм бол?” гэж дүр исгэнэ. Эмгэн “Ээжийг нь яг хаачсныг би ч мэдэхгүй. Үрээ үлдээгээд ийм удаан сураггүй болчихсон эх хүн эсэн мэнд байдаг ч юм уу, бүү мэд.

Аав нь ч гэсэн алаг үрээ байгаа гэдгийг мэддэг бол нэг ч гэсэн эргэмээр юм даа!?. Өөрөө бол их мөнгөтэй болохоороо эмээгээ дагуулаад ээжрүүгээ л явна гэж ярьдаг хүн. Элэг бүтэн эвтэй сайхан явах шиг сайн юм гэж хаа байхав. Хүүгийн минь хүсэл биелэх болтугай” гээд санаа алдана.

Бүсгүй хоёр жилийн өмнө “…Одоо найз нь төрүүлж өсгөсөн аав ээж минь байхгүй ч гэсэн, төрж өссөн эх орондоо буцмаар байна. Чи намайг санадаггүй юмаа гэхэд би хүүгээ маш ихээр санаж байна. …Үгүй ээ, би чадахгүй!!!

Яахаараа миний гурван жил борви бохис хийлгүй зүтгэж олсон мөнгийг юу ч үгүй болгочихдог юм бэ? Би өөртөө хоолны мөнгө ч авч үлдэхгүй шахам бүгдийг нь чамд явуулдаг байсан биз дээ. Ийм а.р.ч.а.а.г.ү.й, ийм ө.ө.д.г.ү.й байж болдог юм уу? Би яагаад эх орондоо элэг бүтэн амьдарч болдоггүй юм бэ?!. ” хэмээн цөхрөн у.й.л.ж байснаа эргэн санав.

Эмгэн н.у.л.и.м.с цийлгэнүүлэн байгаа бүсгүйг ажаад хардах сэтгэл төрж “Сүүлийн үед тагтаа худалдаж авдаг гээд хэн дуртай нь ярих боллоо! Шонхор шувууны өгөөш болгож хэрэглэдэг гэнэ. Одооны хүмүүс мөнгө төгрөг гэхээрээ хүнээ больчих гээд байх юм.

Зарим содон зүстэйг нь тэжээнэ гээд ч барьж л байдаг. Өдий хүртэл эрх дураараа явсан амьтанг торонд хийгээд ямар олиг байхав!?. Одоо яг үржлийнх нь цаг. Өдөртөө эр нь, шөнөдөө эм нь ээлжлэн өндгөө дардаг.

Нэгийг нь аваад явчихаар өндөг яаж шувуу болох вэ дээ…” хэмээн ярианы сэдвийг өөрчлөхийг оролдов. Алган дээрээ будаа тоншуулах бүсгүй н.у.л.и.м.с.а.а нууж ядан арчаад “Эр нь ганцаараа өндгөө дарж чадахгүй юу?” гэж асууна.

Эмгэн бүсгүйн үгэнд эгдүүцэн “Нэг нь үгүй болчихоор нөгөөд нь өндгөө дараад хоцрох уу, амьдрахын тулд нисэн одох уу гэсэн хоёрхон сонголт үлддэг. Ихэнх нь хоёр дахийг нь сонгодог. Бяцхан өндөгнүүдээ хир буртаг болчих вий гээд холдож чадахгүй бөөцийлдгийг эр амьтан яаж ганцаараа амжуулах вэ дээ.

Аливаа эм амьтан үр төлөө халамжлахад илүү ойрхон байх ёстой. Харин эр нь эмэгчингээ хайрлан хамгаалдаг нь байгалийн хууль!!! Хүн ч ижилхэн” хэмээгээд дороо тунарах шавхайнаас хөлөө холдуулна.

Бүсгүйг дугарч чадахгүй н.у.л.и.м.с.а.а арчих зуур эмгэн “Миний хүү чинь, эмээгийнхээ сэтгэлийг з.о.в.о.о.х.г.ү.й гээд гудамны багачуулд ш.о.г.л.у.у.л.с.а.н тухайгаа ч надаас нуудаг ухаантай хүү байгаа юм. Би ч хөгшин хонины насгүй болчихоод хүнээр хүн хийнэ гээд их санаад сууж байна.

Нэг л өдөр хоосрон үгүйрэх хорвоод хүүгийн минь сэтгэлийг урвуулж, аваад явчих вий гээд санаа з.о.в.д.о.г л байлаа. Хүүхэн хүн буруу явбал үрийн заяа г.о.мд.ч.и.х.д.о.г юм гэнэ лээ. Өндөг бүхэн шувуу болдоггүй гэдгийг санаж үр хүүхэд, хань ижлээ хайрлаж яваарай, охин минь…” гэж зөөлөн дотно дуугаар зөвлөнө.

Бүсгүй настанг аргадангуй харцаар ширтээд “Эмээ, би Тулгаагийн төрсөн ээж нь байна. Та намайг яаж ч з.э.м.л.э.с.э.н болно!!! Хүүгээ хаана явааг нь мэдэхгүй, орон гэргүй гудамжны а.р.х.и.ч.и.н болсон тэр нөхрийг би хэзээ ч у.у.ч.и.л.ж чадахгүй. Уг нь а..с.р.а.м.ж.и.й.н г.а.з.р.а.а.с амьдралд дөнгөж хөл тавихад минь тийм залуу байгаагүй юм” гээд хоолой нь зангирна.

Эмгэн хэлэх үгийг нь мэдэж байсан юм шиг “Охин минь тайвшир. Би ч чамайг хэдэн үг солихын хооронд гадарлаж л байлаа. Сэнхрэх сэхээтэй явах чинь хүний л мөн чанар!!! Хайр бол харамын төдий үл итгэлцэл ч биш, зүгээр л зүрхэнд оршдог сайхан сэтгэл!!! Тагтаа чинь хосоороо амьдардаг сайхан шувуу!!!

Оюун бодолт хүн агуу ч гэлээ бүгд л эмэгтэй хүний хэвлийд бүрэлдэн тогтдог. Хэн нэгнийг хорвоод амьдрах эсэхийг бүсгүй хүн шийддэг. Нэгэнт өдий болчихсон энэ амьтныг сайн хүн болгоорой, миний охин.

Өндөг бүхэн шувуу болдоггүй юм шүү.” гэж тасралтгүй үглэсээр дуугаа намсгана. Эмгэний биеийн байдал хэвийн биш байгааг анзаарсан бүсгүй түргэн тусламж дуудаад хурдан ирэхийг ш.а.а.р.д.а.в.

Эмгэн ухаан ороход ойр хавийнхан сандран гүйлдэж, үргэсэн шувууд тэнгэрт үзэгдэнэ. Бүсгүй эмчид хандан “Би охин нь байгаа юм… Хүү маань эндээс ирж байгаа… Би хүүгээ авчихаад араас нь дагаад явъя…” гэх бүсгүйн яриа эмгэний чихэнд тодхон сонсогдоно.

Ууттай будаагаа савчуулан яваа Тулгааг харсан хавийн багачуул “Эмээг чинь э..м.н.э.л.э.г аваад явчихсан” хэмээн ам уралдан шаагилдана. Учрыг нь олж ядсан бяцхан хүүгийн н.у.л.и.м.с цэлэлзэн “Эмээ минь хаашаа явчихав аа?!.” гээд байдаг чангаараа х.а.ш.г.и.р.н.а.

Бүсгүй хүүг энгэртээ наагаад “Хурдхан эмээдээ очъё. Эмээгийнх нь бие одоохон зүгээр болно. Ээж нь хүүгээсээ хэзээ ч дахин холдохгүй…” гэж бувтнасаар машиндаа суулган хөдлөв.

Leave a Reply

Your email address will not be published.

Back to top button
error: Хуулах хориотой !!