Зөвлөгөө

Хэтэрвэл сэтгэцийн гажиг болох бидний 10 зан араншин ТА ДАРЖ ОРООД

Бид амьдарч буй орчин болон нийгмийн харилцаанд тохируулан өөрийн үг, үйлдлийг тодорхой хэмжээнд цензуртай байлгадаг. Гэвч бидний дотоод сэтгэлд огт өөр нуугдмал зан араншин нуугдаж байдаг бол яах вэ?

Тийм ч учраас Америкийн нэртэй сэтгэл судлаач Аарон Бек, Артур Фримен нар “Хувь хүний сэтгэцийн гажгийг танин мэдэх нь” номдоо хүний зан араншингийн нууцыг дэлгэсэн байдаг. Энэхүү судалгааны үр дүнд хүн бүрт нуугдмал зан араншин байдаг бөгөөд түүнийгээ аль болох эрт мэдэж, хязгаарлахгүй бол аажимдаа танд асуудал үүсгэж мэдэх 10 зан араншин байдгийг олж мэдсэн байна.

1.Цалгар назгай зан Ийм зан араншинтай хүмүүсийн тоонд залхуу, амрах дуртай, ер нь л тайван амьдрах дуртай хүмүүсийг оруулна. Уг нь бол хүн бүр л ажил хийхгүй тайван амьдрахыг хүсдэг л дээ гэвч зарим нь хэтрүүлчих гээд байдаг талтай.

Нэг ажилтан жилд хэд хэдэн удаа чөлөө авах, эмчийн бичиг авчрах, амралт авах зэрэг асуудал байдаг л зүйл мэт боловч үүнийг шалтаглан аль болох ажлаас зугтах гээд байдаг хүмүүс байдаг бөгөөд үүнийг сэтгэл судлаачид “олноос зайлсхийх эмгэг” хэмээн тодорхойлсон байна.2.Бүрэг ичимхий зан Бүрэг ичимхий зан хэтэрвэл ямар ч хүнийг эргэн тойронтойгоо холбоо тогтоох хүсэлгүй болгодог. Бүрэг зан сэтгэцийн эмгэг болтлоо хүндэрч эхэлбэл хүн ямар ч сэтгэл хөдлөлгүй болж бүх төрлийн харилцаанаас өөрийгөө тусгаарлан зааглаж, үүнээсээ болоод олон хүнтэй газарт дургүй болж ганцаараа байхыг илүүд үзэж эхэлдэг.

3.Дураар авирлах Нийгмийн дэг журамд захирагдахыг хүсдэггүй үймээн дэгдээгчид энд хамаарна. Зарим тохиолдолд тэднийг зогсоохын тулд ямар нэгэн арга хэмжээ авахад хүрдэг. Ийм хүн өөрөө өөртөө болон ямар нэг зүйлд ямагт бухимдаж байдаг бөгөөд энэ нь бүр гажиг болон түрэмгий хүчирхийлэх шинжтэй ч болж мэднэ. 4.Тэвчээргүйтэл, уур цухал Уур хилэнгээ барьж дийлэхгүй, хянаж чадахгүй байгаа хүн сэтгэцийн гажгийн хил хязгаарыг давах эрсдэл рүү ойртож байна л гэсэн үг. Ийм аюултай байдал руу ойртож байгаагийн тод илрэл бол ямар ч үндэслэлгүйгээр юунд ч хамаагүй бухимдаж эхлэх юм. Зүгээр нэг тэвчээргүйтэл юунд ч хортой биш ээ. Гэхдээ уур цухлаас гадна дараах шинж тэмдгүүд илэрч байвал бодох л хэрэгтэй.

5.Өөрийгөө буруутгах Ийм эмгэгтэй хүмүүсийг тэмээн хяруул гэж нэрлэж болно. Таагүй зүйл тохиолдох бүрт тэд толгойгоо элсэн доор нууж, асуудлаас нуугдахыг эрмэлздэг. Сэтгэл зүйчид тэднийг хувийнхаа айдсаас зугтагчид гэдэг. Ийм хүмүүс зарим үед нойргүйдэж, хямран бодлогогүй алхам хийх нь бий. Өөртөө шүүмжлэлтэй хандах нь зарим үед биднийг хурцалж өгдөг ч хэрээс хэтэрвэл сэтгэцийн гажиг болон хувирах болно. Дараах шинжүүд илрээд эхэлбэл түгшүүрийн харанга дэлдэж байна л гэсэн үг. 6.Хардах Хүн бүрт л бага зэрэг хардах мэдрэмж бий. Энэ бол хэвийн зүйл. Гэхдээ зарим хүний хардалт нь хил хязгаараа даван олон нийтийн сүлжээн дэх хаягийг нь хянах, утасны яриаг нь сонсох зэргээр бараг л хувийн мөрдөгч шиг аашилдаг болдог. Энэ нь аажимдаа хардах дон, сэтгэцийн эмгэг рүү түлхэнэ гэсэн үг. Ийм эмгэг дараах шинжүүдээр илэрнэ.

7.Бусдаас хараат болох Ойр орчноосоо хараат байдалтай байх нь сүүн тэжээлтэн амьтдын онцгой нэгэн чанар юм. Ялангуяа хүнд энэ зан араншин хүчтэй илэрдэг. Гэвч энэ нь хүн төрөлхтний язгуур шинж атлаа хэмжээнээсээ хэтэрвэл бас л хувь хүний сэтгэцийн гажиг болно гэж анагаах ухаан үзэж байна. Энэ нь аажимдаа тухайн хүн бие даан шийдвэр гаргаж чадахаа больж, бүх зүйлийг бэрхшээл мэт бодон шаналахад хүргэдэг.8.Сэтгэл хөдлөл Сэтгэл хөдлөл, мэдрэмжит байдлаа алдах ийм төрлийн эмгэгийг дэлхий дахинаараа сэтгэл гутрал гэж нэрлэдэг. Ийм эмгэгтэй хүмүүс ямар нэг сүйдтэй зүйл болоогүй байхад л өөртөө анхаарал тавиулахыг эрмэлзэж эхэлдэг. Бүхэлдээ биш юм гэхэд үйл хөдлөл, ярианы зарим хэсэгт ийм байдал нь илэрнэ.

9.Төгс байх үзэл Өөрийгөө хэт төгс хэмээн сэтгэх нь даамжирсаар бас л сэтгэцийн эмгэгт хүргэнэ. Уг нь энэ төрлийн сэтгэл хөдлөл нь хүн өөрийн сахилга бат, сэтгэлийн хөдлөлөө хянаж чаддаг, аливаад анхааралтай хандах, эелдэг байх гээд олон давуу талтай ч хэмжээнээсээ хэтэрвэл сэтгэцийн эмгэг болох болно. Улмаар сэтгэл санааны тогтворгүй байдалд орж сэтгэл хөдлөлөө хэт барих, зэрэг хэвшмэл байдалд хүргэнэ.

10.Биеэ тоох Биеэ хэт үнэлж, биеэ тоох нь өөрийгөө буруутган зэмлэж доош хийхээс сайн зүйл ч бас өөрийн гэсэн хязгаартай байх ёстой. Өөрийгөө хамгийн ухаантай, хамгийн сайхан, сайн хүн гэсээр энэ нь аажимдаа өөрөөс нь илүү хүнгүй мэт болж сэтгэцийн эмгэг болох нь бий. Эндээс л бусдыг чамлах, юм бүхэнд сэтгэл дундуур байх мэдрэмж өссөөр эмгэг болно

Leave a Reply

Your email address will not be published.

Back to top button
error: Хуулах хориотой !!