Зөвлөгөө

Мөөг болгон давтагдашгүй, өвөрмөгц амт, хоол хийх жортой байдаг…Мөөгөөр хоол хийх хэдэн зөвлөгөө хүргэе ТА ДАРЖ ОРООД

Хүн төрөлхтөн мөөгний талаар өнө эртнээс мэддэг байжээ. НТӨ IV зуунд амьдарч байсан, эртний Грекийн эрдэмтэн Теофраст гар бичмэлдээ малтуу, товчин цагаан зэрэг мөөгний талаар бичиж үлдээжээ. Таван зууны дараа амьдарч байсан эртний Ромын эрдэмтэн Плиний анх удаа мөөгийг ашиг шимтэй, хортойгоор нь ангилжээ.Эртний ромчууд мөөгний хорыг сайн мэддэг, харгис хэрцгий түшмэдийг хортой мөөг хийсэн хоолоор дөнгөчихдөг байв. Шинэхэн мөөгний 90 хувь нь ус байдаг ба шарах, хайрах, жигнэхэд энэ үзүүлэлт 2 дахин багасдаг. Амт, шимт чанараараа мөөг олон тооны хүнсний ногоог дагуулахгүй бөгөөд мах, сүү зэрэг амьтны гаралтай хоол, хүнстэй эн зэрэгцдэг. Зөвхөн мөөгөөр хийдэг олон төрлийн амт шимттэй хоол байдгийн зэрэгцээ, хэдэн зуун төрлийн хачир бэлддэг. Мөөг болгон давтагдашгүй, өвөрмөгц амт, хоол хийх жортой байдаг. Заримыг нь шууд шарж болдог бол нөгөө хэсгийг нь заавал чанаж болгосны дараа шардаг. Зэрлэг мөөгийг заавал чанаж болгосны дараа шарах нь зөв юм. Мөөгөөр хоол хийх нарийн жор, арга, ажиллагаа байдаг. Үүнээс нэн тэргүүнд анхаарч байх хэдэн зөвлөгөө хүргэе.1. Мөөг хөвөн шиг ус шингээдэг учир угаахад нил ус болчихдог. Хэрчсэн мөөгийг ус гоожуулж юм уу усанд булхаж угааж болдоггүй, зөөлөн үстэй, нойтон сойз юм уу чийгтэй, зөөлөн алчуураар арчдаг. Малгайг нь зүсээгүй бол орой хэсгийг нь усанд булхаж болно.Манайхан мөөг угааж байна гээд ус гоожуулж байгаад базаж харагддаг. Энэ хамгийн буруу юм. 2. Мөөг нь зөөлөн гал дээр шарахад хамаг ус нь ялгарчихдаг бол галаа багахан нэмэхэд зөвхөн илүүдэл ус нь ялгараад сайхан хүрэвтэр өнгөтэй болдог. Хайруулын тавгаа гал дээрээс авахын өмнө ялгарсан ус нь бүрэн ширгэсэн эсэхийг анзаараарай.3. Мөөг хайруулын тавганд хийсэн хамаг тосыг чинь ууж, амархан түлэгдчих гээд байдаг. Иймд нэмж тос хийлгүй, зөөлөн хутгаж, болж буй эсэхийг нь сайн анзаарч байх хэрэгтэй4. Мөөгөөр хоол хийх үед агуулагдаж буй ус нь малгайны ирмэгээр ууршиж, улмаар хэлбэр дүрсээ алдаж салбайн амт нь буурдаг тул амтыг нь жигд хадгалахын тулд сэрээний шүдээр 2-3 газар нүхэлчихвэл ус нь жигд ууршиж, амт, хэлбэр нь ч сайн хадгалагддаг.5. Мөөгийг хэт жижиг хэрчдэггүй, 4 хуваах юм уу жижиг мөөгийг бүхлээр нь хийдэг. Зарим төрлийн тухайлбал, хясаа мөөгийг гараараа салбангаар нь салгаж хуваавал зохимжтой байдаг.6. Ямар ч мөөгийг тасалгааны хэмд 24 цагаас илүү хугацаагаар шинээр нь хадгалах боломжгүй, худалдааны мөөгийг авсан өдрөө хоол хийх юм уу хатаах, даршлах зэргээр боловсруулах нь зүйтэй. Хатаасан мөөг усныхаа 80 хувийг алддаг. Үлдсэн чийгэнд нь элдэв нян үржих боломжгүй юм. Мөөгийг муутгах элдэв хорт нян, бичил биет лаазлах, даршлах үед өндөр хэмд устана.

Leave a Reply

Your email address will not be published.

Back to top button
error: Хуулах хориотой !!