Зөвлөгөө

-Манай хөрш таван хүүтэй, миний үеийн залуу байдаг юм. ТА ДАРЖ ОРООД

Манай хөрш таван хүүтэй, миний үеийн залуу байдаг юм. Том 2 хүү нь тэрсхэн, тэгээд дунд хүү, бага хоёр нь ихэр, хаха. Зүгээр л дaйн болдог. Хана манаа би хааяа шалгаж үздэг юм, цөмрөөд ороод ирэх вий дээ гээд түгшүүртэй, хаха.
Нөгөө 5 чинь нийлж байгаад сарнай цэцгийн сайхан дэлбээ салхинд найган бүжих шиг, сайхан төрсөн найзууд минь саатан наадан бүжээрэй гээд хоолой салгаж дуулаад ханз авна шүү дээ. Би наана нь хоолой моолой хийчихсэн. Манай хүн тэр дууг хаана ч явсан аялаастай…
Аав нь хааяа загнаж байгаа нь сонсогдоно, хүнгэнээд л. Хэсэг нөгөө хэд нь чимээгүй болоод 10-аад минутын дараа дахиад л пижигнэнэ. Сонсоод байхад хамгийн том ах нь л их загнуулж байгаа сонсогдоно.
-Дүү нараа харсангүй, Чингүүнээ гэж ирээд л би айлын томын хувьд Чингүүнээг өмөөрч бариад байгаа юм бишүү ккк.
Өнөөдөр орцонд таарсан чинь бурханы авралаар тэднийх охинтой болсон байна. Халуун савтай хоол цай бариад явж байна. Тэгээд 5 хүүгээ гэртээ үлдээчихээд эмнэлэг рүү байнга яваад, нөгөө хэд нь ирэх бүрт нь Aаваа ямар дүү гарсан гээд шалгаагаад байхаар нь хэлэхгүй байж байгаад сая хэлсэн гэнээ. Ганц охин гарах гэж байгаа болохоор хүйсийг нь хүнд, бүр хүүхдүүдээ ч хэлээгүй байсан юм байна. Тэгээд аав нь маргааш ээж дүүг нь авчирна гэсэн чинь Чингүүнээ: Aав ямар дүү гарсан юм? гэхээр нь Aхиад хоёр ихэр хүү гэсэн чинь Чингүүнээ: аймар ууртай *Гөлөг юмаа нээрээ* гэжээ.
Монголын бүх сайхан гэр бүлдээ аз жаргал сайн сайхныг хүсэн ерөөе

Leave a Reply

Your email address will not be published.

Back to top button
error: Хуулах хориотой !!