Зөвлөгөө

Гэр бүлд нь мөнгө л хэрэгтэй гэж боддог эцэг, хайр

Монголын урлагт өөрийн өнгө төрхтэй жүжигчин бол Баярбат билээ. Тэрээр гэр бүлийн харилцаа, хосууд ямар үед шантарч салaлтыг сонгодог талаараа үзэл бодлоо нэгэн хэвлэлд хуваалцжээ.

Энэ тухайгаа тэрээр “Ихэнх хосуудын хувьд хүүхэд жаахан байхад, эсвэл хүүхдийн тоо хоёроос илүү болоод ирэхээр маш их ядардаг байх. Тэр тусмаа хүүхдээ хардаг ээжүүдэд сэтгэлзүй, бие мах бодийн ядралт бий болдог гэж ойлгодог.

Энэ нь гэр бүлийн харилцаанд нөлөөлж маргаан үүсэх шалтгаан болдог. Энэ үед эр хүн эхнэрээ илүү ойлгож, аль болох ааш аягыг нь тэвчих хэрэгтэй санагдсан. Хосуудын хувьд энэ үеийг нэгнээ ойлгож давж гарч чадвал цаашид амьдрал сайхан “цэцэглээд” явчихна.

Тэвчиж чадахгүй, нэгнээ ойлгож хүлээж авч чадахгүй байх энэ үед л хосууд салалттaй нүүр тулдаг байх гэж боддог.

Бүх хосууд энэ үеийг даван туулдаг. Саллaa гэхэд голд нь хүүхэд л хоxирнo. Сэтгэлийн тэнхээгүй, хувиа арчаагүй эрчүүд эхнэр хүүхдээ орхиод явдаг гэж ойлгодог.

Хүүхдээ хар л даа, ийм хөөрхөн хүүхдийг яаж хаяж явж чадаж байна аа. Өглөө бүр өөрийн мах цусны тасархай, тэр хөөрхөн хүүхэд, өвөрт чинь сэрж байхад эр хүн та салалтыг сонгож байвал арчаагvй байгаагийн л шинж. Би бол хоёр хоног хүүхдээ тэврэхгүй, харахгүй байх юм бол шууд депресстэнэ. Магадгүй гэр бүлийн хүмүүжил, хүнийг хайрлаж чадахгүй эрчүүдийн үйлдэл гэж боддог. Бүх залуу хосуудад энэ үе тохиолддог” гэжээ.

Тэрээр залууст хандан:

“Наадхаа дуугүй болгооч” гэж хөнжлөө толгой дээгүүрээ нөмөрчихөөд нойроо харамлах эцэг, үрээ элгэндээ тэвэрч халууныг нь өөртөө авах аав ялгаатай.

Шөнө хэд дахин босч хөхөө хөхүүлэх эхнэрээ ядаж нэг удаагийнхад нь өнжөөн, амрааж хүүхдээ хуурайлах сэтгэлтэй аав, нялх биетэй эхнэрээ орхиод хувийн цэнгэлээ хөөж, шөнөөр хөлийн чимээ, хаалга цохихыг хүлээх зовинол бэлэглэх эцэг ялгаатай.

Гэр бүлд нь мөнгө л хэрэгтэй гэж боддог эцэг, хайр халамж анхаарлаар дутаахгүй юмсан гэж боддог аав ялгаатай.

Үнэгчлэх, сүүл хөхөж бувагнуулах, гараа идээд инээмсэглэх, хөл дээрээ тэнцэн алхах, ааваа гэж дуудахад нь хажууд байгаагүй эцэг, хүүхдээ өөрөөрөө үлгэрлэн сургаж, хайрлахыг, таних мэдэхэд нь дэргэд нь байсан аавын ямар аз жаргалыг мэдэрдгийг төсөөлөх ч үгүй.

 

Машинаараа, магадгүй жолоочоороо сургуульд нь хүргэж өгөхдөө утсаараа ярьж, өөр нэгэнтэй “жиргэж”, хүүдээ бэлэглэсэн тоглоом, үнэтэй хөгжим мэтэд үүргээ тохож орхисон эцэг, гараас нь хөтлөн, шавар шавхай дээгүүр тэврэн алхаж, хүүхдийнхээ мөрөөдлийг сонсож алхах ааваас илүүг хүүхэддээ өгч чадаагүй байдаг.

Жүжигчин М.Баярбатын залууст хандсан захиас үг… Завгүй, ядарч байна гэх үгээр хаалт босгосон эцгээс илүү хүүхдийнхээ гэрийн даалгаврыг хамтдаа хийж, юунд сонирхолтой байгааг нь хөгжүүлэх, гэр бүлтэй байх цагаа ядрах биш амрах цаг болгож чадсан аав илүү аз жаргалтай.

Хувцастай, хоолтой л байвал болно гэж боддог эцэг хүүхдийнхээ тархинаас гадна сэтгэлд нь анхаардаг ааваас ялгаатай. Харамсалтай нь бид үүнийг “ажил” гэх зүйлээр шалтаглаад анзаарахыг ч хүсдэггүй.

 

Нэг л их ажил ярьсан хүмүүсээс цаашгүй. Мөнгө олох гэж зүтгэсэн улс. Уулзаж мэндлэхдээ “ажил сайн уу” гэдгээр л хязгаарлагдана.
“Ажлаа хийж байгаа юу, ажил чинь хуучнаараа юу, хаана ажиллаж байгаа вэ” гэх үгс нь хожим ямарваа нэг ажил төрөлд тустай болоод ч тэр үү, ажил л ярьж өнгөрцгөөнө.Яг л энэ хандлагаар олон олон хүний хувьд ажил нь нэгдүгээрт, гэр бүл нь хоёрдугаар байранд байрласаар.“Гэр бүлийнхээ төлөө ажиллаж байна” гэх үгээр бамбай хийж гэр бүлээсээ хөндийрсөөр.Аз жаргалтай амьдралын төлөө явж зүтгэж байна гэж бодсоор аз жаргалтай өдрүүдийг алдсаар.. Эцэг байсан бол хүүхдүүд чинь ирээдүйд эцгүүд л болно. Аав байсан бол ирээдүйд хүү чинь жинхэнэ аав болно.

Та аав байхыг үлгэрлэсэн бол хүү чинь интернэтэд ээж, аавдаа хайртай гэсэн зураг оруулахаас илүү түрүүлж хариад өөрийн чинь хийдэг ажлыг хийчихээд хүлээж суух болно. Танд эдийн бэлэг бэлдэхээс илүү сэтгэлийн бэлэг өгөх болно.

Олон аавуудад, “гэртээ харих уу, эсвэл” гэх сонголт хийх үе олонтаа гардаг. Гол нь гэртээ харьснаараа харамсаж байсан удаа ганц ч байдаггүй. Та аав уу, эсвэл эцэг үү? М.Баярбат” хэмээсэн байна.

Leave a Reply

Your email address will not be published.

Back to top button
error: Хуулах хориотой !!