Зөвлөгөө

Сонгдо эмнэлэгийн Б.Болдсайхан эмчийн бие муудаж cэxээнд opжээ. ТА ДАРЖ ОРООД

Улаанбаатар Сонгдо эмнэлэгийн Ерөнхий захирал, Зүрх судасны мэс засалч, анагаах ухааны доктор, гавьяат эмч Б.Болдсайхан Зүрх мартахгүй төслийг эхлүүлж, зүрхний гажигтай хүүхдүүдийг эх орондоо үнэ төлбөргүй эмчилж байгаа билээ.Хүмүүс түүнийг зүрхний эмч Бундан агсны хүү гэдгээр нь мэддэг.Аавынхаа мэргэжлийг өвлөн авч, хамтдаа хүн эмчлэн явж байсан Б.Болдсайхан эмч саяхан сэхээнд хэвтжээ.

Энэ цагийн эгэлгүй баатар бол яахын аргагүй Б.Болдсайхан эмч. Хэдий өөрийн бие муу байгаа ч үлдсэн энэ хугацаандаа олон хүүхдийг аврахыг тэмүүлж буй гайхамшигт хүмүүн юм. Тэгвэл тэрбээр өвчнийхөө талаар цахим хуудастаа ийн бичжээ.Хэдий Б.Болдсайхан эмчийн бие нь сайнгүй хавдарын маркер нь өсөж байгаа ч өөрийн биеийг үл хайрлан бяцхан зүрхнүүдийг аврахаар хичээж байна. Саяхан хагалгаан дээрээс хөөгдөөд гуйвж дайваад дэн дун… хэнд ч хэрэггүй амьтан болох нь дээ хэмээн өмнө нь мөн цахим хуудаснаа бичиж байжээ.

Хөөрхөн хүүгийн зүрх 27 минут зогсоож ховдолын цоорхой нөхөх хагалгаа хийв.Сайн болсон…… Араас нь залгаад өөрийн зүрхний зүүн титэм судсандаа стент тавиулах мэс засалд орлоо.Сэхээнд хүүхдүүдтэй зэрэгцээд хэвтэж байх……. Зоригоо Намхай хоёр эмчдээ баярлалаа. хэмээн бичжээ.

Leave a Reply

Your email address will not be published.

Back to top button
error: Хуулах хориотой !!