Зөвлөгөө

Жүжигчин Бооёогийн эхнэртээ барьсан гэнэтийн бэлэг-фото

Хошин урлагийн “Шинэ үе” хамтлагийн ахлагч МУГЖ Н.Ариунболд буюу Бооёог үзэсгэлэнт эхнэр, цэцэг шиг дөрвөн охинтой гэдгийг хүн бүр мэднэ.

 

Сайн аав, халамжит ханийн тоонд зүй ёсоор багтдаг нэгэн. Тэрээр дөрөв төрсөн ч төрөөгүй юм шиг сайхан эхнэрээрээ үргэлж гангардаг гэнэ.

 

Анх ихэд нууцлагдмал байсан түүний гэргий Ганцэцэг сүүлийн үед сошиал орчинд тун идэвхтэй байх болсон. Өөрийн цахим хуудсаараа дамжуулан охид бүсгүйчүүддээ гоо сайхан эрүүл амьдралын хэв маяг гээд бүхий л талын зөвлөгөөг харамгүй өгдөг.

 

Дөрвөн охидтойгоо тун нээлттэй яг л найзууд шиг байдаг гэсэн шүү. Жүжигчин Бооёо эхнэртэйгээ ханьлаад 27 жил болжээ. Тэрээр өдөр бүрийг л анхных шигээ байлгахыг хичээж эхнэртээ цэцэг гэнэтийн бэлгийг харамгүй барьдаг гэнэ лээ.

 

Ганцэцэг өөрийн цахим хуудаснаа “Бидний хайртай гэр бүл энэ өдөр анх үүсэж байжээ.

 

Ханьдаа маш их баярлалаа. Өнөөдөр бид хоёр 27 жилийн ойн баяраа хийж байна. Цаг хугацаа хурдан юмаа саяхан мэт” гэжээ.

Ингээд түүний гэр бүлийн зургуудаас хүргэж байна.

Leave a Reply

Your email address will not be published.

Back to top button
error: Хуулах хориотой !!