Зөвлөгөө

Oogii: 19 настайдаа би нэг настай хүүгээ тэврээд зогсож байлаа. Хүү бид хоёрыг юу туулж өнөөдрийн амьдралаа хамтдаа босгож, хамтдаа хөгжиж, хамтдаа өсч буйг буpхан бид хоёр л мэдэх байх.

“Oogii” брэндийг үүсгэн байгуулагч О.Оюунцэцэг Австралийн загварын ертөнцийг өөрийн брэндээрээ байлдан дагуулж буй гэхэд хислдэхгүй.

 

Тэрээр матар, могойн арьсаар урласан цүнх, өндөр өсгийт, түрийвч, гутал, тэлээ гээд түүний “Oogii” брэндийн нэрийн бүтээгдэхүүнүүд охид, бүсгүйчүүдэд хэдийнэ танил болсон.

 

Тэрээр сэтгүүлч мэргэжилтэй бөгөөд Авсртали улсыг зориод багагүй хугацааг өнгөрөөгөөд байгаа. Харийн оронд хэдийнэ өөрийн бай сууриа тогтоогоод амжсан тэрээр Крис гэх гадаад залуутай дэр нэгтгэн бяцхан хүүгээ өлгийдөж аваад удаагүй байгаа билээ.

 

Оогий үүнээс өмнө амьдрал зохиож байсан бөгөөд өмнөх амьдралаасаа нэг хүүтэй. Харийн оронд гадны боловсрол эзэмшүүлж, эх хэл, эх орныг нь мартуулахгүй гэж цагийн багш түрээслэн, боловсрол мэдлэгт нь ч тун их анхаардаг гэнэ.

 

Сошиал орчинд тун идэвхтэй байдаг тэрээр өөрийн өмнөх амьдралын талаар ийн бичжээ. Тэрээр “Нэг мэдсэн 30 гарчихжээ. Өчигдөрхөн л 19-тэй байсан юмсан. 19 настайдаа би нэг настай хүүгээ тэврээд зогсож байлаа.

 

Хүү бид хоёрыг юу туулж өнөөдрийн амьдралаа хамтдаа босгож, хамтдаа хөгжиж, хамтдаа өсч буйг буpхан бид хоёр л мэдэх байх. Амьдралд хэцүү зүйл тохиолоо гээд буруу зүйл хийж байсангүй ээ. Мэдээж амьдрал заавартайгаа ирээгүй тул “алдаатай шийдвэр” бол гаргаж л явлаа.

 

Ирээдүйд ч гаргах байх. Өнөөдрийн бяцхан бичвэрээрээ дүү нартаа жижигхээн захиас илгээе. Хэрвээ ганц бие бол эрт хүнтэй суух гэж битгий яар! Өөрөө өөрийгөө тань, өөрийгөө хөгжүүл, юунд дуртай юунд дургүйгээ мэдэж ав, ажил хийх арга барилаа ол, үргэлж урагшлах урмaaр хүчээр өөрийгөө тэтгэ.

 

Өөрөө та нар минь бэлэн болсон цагт өрөөлд ч сайн хань болно, сайн аав ээж, сайн чиглүүлэгч болно. Хэрэв хэдийн амьдралд алдаатай шийдвэр гаргаад нялх үрээ тэврээд үлдсэн бол чамд буцах, няцах, уйлaх, унжих цаг байхгүй.

 

Зүгээр л урагшил. Өөрийгөө тултал нь хөгжүүл, хүүхэдтэйгээ аз жаргалтайгаар хамт өс, өөрийнхөө дуртай зүйлдээ цагаа зарцуул, илүү дутуу хов жив сөрөг зүйлсээр дүүрэн найз нөхөд байвал яг тэр цэг дээр нь орхи.

 

Өөртөө хамгийн сайн тохирсон ментороо ол. Өөрийгөө хөгжүүлээд хүссэн тэр өндөрлөгтөө өндөр өсгийтөө өмсөөд, өөдөсхөн үрээ тэврээд, өөрөө өөрийгөө хөгжүүлээд хүрээрэй. Аль хэдийн хайртай ханиа олоод бяцхан гэр бүлээ үүсгэсэн бол ханьтайгаа хамтдаа хөгж.

 

Хамгийн сайн зөвлөгч, хамгийн сайн түшиг тулгуур нь эрдэнийн чулууг өнгөлөгч нь байгаарай. Амьдралд муудаж сайдаж, санал зөрөх зүйл гарна. Тэр үед уур уцaaраа удирдаж сурах, муухай үг хэлэхгүйгээр үгээ залгих хүйтэн ус уугаад тухтай ярилцаж сураарай.

 

Гэрт болсон асуудлыг гадагшаа авч гардаггүй, гадны стpесс бухимдлыг гэрийнхээ үүдэнд гээгээд ордог байгаарай. Хэн хэнтэйгээ ямар азаар учирсанаа үргэлж санаж, хайраар бялхаж амьдраарай. Гэр бүл бол энэ ертөнцийн хамгийн сайхан, хамгийн чухал эрдэнэ шүү дээ.

 

Амьдрал сайхан шүү дээ. Өөр өөрсдийнхөө өнгөөр гэрэлтэх гоё. Бидний бодол сэтгэл, хандлагаас яаж амьдрах маань шууд хамааpалтай байдаг шүү” гэжээ.

 

 

Leave a Reply

Your email address will not be published.

Back to top button
error: Хуулах хориотой !!