Зөвлөгөө

Сахарын агууламж 100 грамм тутамд 5 граммаас дээш байвал татвар нэмэх хуулийн төсөл өргөн барилаа

УИХ-ын дэд дарга С.Одонтуяа нарын 11 гишүүн “Хэт чихэрлэг ундааны хэрэглээг бууруулах тухай” хуулийн төсөл өргөн мэдүүлжээ.

УИХ-ын дэд дарга С.Одонтуяа Хуулийг төсөлд 2024 оны нэгдүгээр сарын 1-нэас хэт чихэрлэг ундаанд онцгой татвар ногдуулдаг болохоор тусгасан. Энэ заалт бага орлоготой өрхүүдэд маш их нөлөөлдөг. ДЭМБ-аас хэт их чихэрлэг ундаанд онцгой татвар ногдуулахыг улс орнуудад уриалж байна.

Архивын гэрэл зураг ашиглав.
Бага насны хүүхдийн өдөрт уудаг шингэний гуравны хоёрт нь чихэрлэг ундаа ууж байна. Энэ нь хүүхдүүдийг таргалалт, чихрийн шижин зэрэг өвчлөлд өртөх эрсдэлийг нэмэгдүүлнэ.

УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл “Манай улс жилп 10 мянган хүнээ хоёр өвчнөөр алдаж байна. 6,000 гаруй хүнийг зүрх судасны өвчнөөр, 4,000 гаруй хүнийг хорт хавдраар алдаж байгаа юм. Монгол хүн урьдчилан сэргийлж болох өвчний улмаас нас барж байгаа нь эмгэнэл.

Ажлын хэсэг хуралдаж, нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний анхдагч хуулийг гаргая хэмээн ярилцсан. Өнөөдрийг хүртэл эмнэлгийн тусламж үйлчилгээний чиглэлийг илүүтэй анхаарч ирсэн байна. Өвдсөнийх нь дараа эмчлэх чиглэлд санхүүжилтийн 90 хувь нь, өвдөхөөс нь өмнө урьдчилан сэргийлэхэд 10 хувь нь зарцуулагдаж байна. Өмнө нь энэ харьцаа 80:20 байсан.

Монголчууд хүнсэндээ анхаарч, эрүүл дадал хэвшилтэй, идэвхтэй амьдралаар амьдрах хэрэгтэй байна. Эрэгтэйчүүдийн дундаж наслалт эмэгтэйчүүдийнхээс 10 насаар бага байгаа нь амьдралын хэв маягтай холбоотой. Зургаан настай хүүхдүүдийн дунд илүүдэл жин 28 хувьтай байна.

Манай улсын нийт иргэдийн дунд таргалалт анхаарах хэмжээнд очсон.

100 грамм ундаа 5граммаас дээшгүй чихэрлэгтэй байвал татвар нэмэхгүй. Үүнээс хэтэрсэн буюу эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх ундаанд татвар оногдуулахаас өөр аргагүй. Энэ нь ямар нэгэн бизнес эрхлэгч, үйлдвэрлэгчдийн эсрэг арга хэмжээ биш.

Leave a Reply

Your email address will not be published.

Back to top button
error: Хуулах хориотой !!